Эрхэмсэг зохимжтой хувцаслах аргуудаас:
Зохиомжтой хувцаслалтанд олон жижиг сажиг деталь нөлөөлдөг. Жишээ нь тохирсон аксесуар чимэглэл нь ямар ч даруухан хувцсыг донжтой харагдуулна. Өнгө олон биш байх бас л нөлөөлдөг. Ер тод өнгө хүнийг өнгөлөг сайхан харагдуулна.
Гэхдээ тарган, туранхай байдлаас шалтгаалж зарим өнгийг тохируулах шаардлагатай. Тарган байвал хар бараан өнгийн өмд, юбка өмсөх нь элбэг. Зарим эмэгтэйчүүд царайны өнгийг тодруулж харагдуулах гэж хараар үсээ будах, хар өнгийн хувцас өмсөх байдал их байдаг.
Хүзүүний ороолт
Янз бүр байж болно. Гэхдээ маш нарийхан (ялангуяа мушгиа ороолт их донжтой харагддаг) эсвэл өргөн байх ёстой. Өргөн ороолтыг хайнга маягаар зүүдэг бөгөөд богино ханцуйтай цамц, майктай хослуулж болдог.
Алчуур
Өөрийн хувцасны өнгөтэй тохируулж жижиг алчуурыг донжтойхон зангидаад зүүхэд ч бас эвтэйхэн харагдуулдаг.
Бүс
Нарийхан, дунд зэргийн, өргөн гээд төрөл бүрийн бүс байж болно. Бүсийг урт майк, жийнс даашинзан дээр зүүдэг. Мушгиа, сүлжмэл тоног товчтой эсвэл гялалзсан мөнгөлөг өнгийн бүсийг тохируулж хэрэглэх нь л чухал.

Бүрх малгай
Бүрх малгайг дэгжин хээнцэр хувцаслах дуртай хүмүүс гол төлөв хэрэглэдэг. Бүрх малгай нь жижиг сүлжмэл, өргөн хүрээтэй гээд төрөл бүрийн байдаг. Гэхдээ бүрх малгай хүн бүрт зохидоггүйг анхаар.

Гольфон оймс
Шилбэ хүртэл урттай гольф оймсыг 1970-аад оны үед өргөн хэрэглэдэг, моодны чиглэл нь ч тийм байсан. Тэгвэл энэ моод эргэн ирж буйг санаарай. Тод өнгийн саарал бүсийг сонгож мини юбкатай өмсдөг. Энэ загвар нь өсвөр насны охид, залуу бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.

Хиймэл зүүлт, сондор
Алтан эдлэл чанартай ч залуу бүсгүйг оворжуу, хүнд харагдуулдаг. Гоёлын хар өнгийн даашинзан дээр урт хиймэл сувдан зүүлт маш гоёмсог харагддаг. Төрөл бүрийн хиймэл зүүлтийг хэрээс мэтийн майк, ухлаадасгүй, богино ханцуйтай цамцан дээр зүүвэл их донжтой харагдуулна. Ялангуяа зуны улиралд хиймэл зүүлт, сондорыг өргөн хэрэглэдэг. Ямар ч хувцасыг тохируулж өмсснөөр сайхан харагдах боломжтой гэдгийг эцэст нь хэлье.



Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.