Тэр хvлээж авах болов уу??
Асуулт:
Сайн байна уу??
Би энэ жил сургуулиа төгсөн. 16 настай, эмэгтэй. Одоо гадаадад сурч байгаа.
Би нэг бандид сайн үгүйгээ мэдэхгүй байна. Тэр манай найзын ангийн хүүхэд. Бид 2 танилцаад 2 долоо хоног гаруй холбоотой байсан. Хэд хэдэн ч удаа уулзсан.
Харилцахаа больсон шалтгаан нь би түүнд "Хоёулаа бие биедээ илүү ихээр дасахаасаа өмнө зайгаа авъя. Учир нь би гадагшаа сургуульд явна. Чамайг намайг хүлээж чадахгүй байх гэж бодож байна" гэж хэлсэн. Тэгээд харилцалгүй 2 сар болох гэж байна.
Тэрнээс хойш би өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэрсэн. Хүмүүстэй хэл амаа ололцохгүй, ам зөрөх, жоохон юман дээрээс болж уйлах г.м. Надаа яагаад ч юм их хэцүү байх юм. Хааяа түүнийг санаж бас зүүдэлдэг.
Заримдаа өөрийгөө яах гэж тэгж хэлэв ээ гэж буруутгах юм
Ядаж жоохон дотно болсон бол яах байсан бол? Миний бодсоноос өөр байх байсан ч юм билүү.
Гол нь би өмнө нь хөвгүүнтэй үерхэх байтугай уулзаж үзээгүй юм л даа. Бас ийм зүйлийг огт мэдэрч байгаагүй юм.
Энэ хайр мөн болов уу??
Хэрвээ мөн бол би түүнд хайртай гээд хэлбэл тэр намайг хүлээж авах болов уу??
Би одоо яаг яах ёстой юм бол?

Хариулт:

Хайр, эсвэл зүгээр шохоорхол гэдгийг ялгах хэцүү л дээ. Цаг хугацаа л харуулна. Бас тэр хөвгүүн чинь чамд сайн бол мэдээж чамайг хүлээж авна. Тийм болохоор хайртай гэж хэлэхээсээ илүүтэй зүгээр л түүнтэй холбогдоод харилцаад үзэж болно. Жирийн найзууд болж бас болно шүү дээ. Хэрэв тэр чамд сайн бол аяндаа та 2 дотносох байх. Бас зөвхөн түүнээс болж зан ааш чинь өөрчлөгдөөгүй ч байж болох шүү дээ. Аль болох тайван байгаад хичээлдээ анхаарлаа хандуулаад, өөрийгөө хэнд ч гэсэн гологдохооргүй хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна.
Тийм болохоор зүгээр л түүнээс юм асуугаад, эсвэл гуйгаад мэйлээр холбогдоод харилцаад үз. Тэр чамтай харилцах дуртай байвал чатлаад, ярилцаад үз л гэж зөвлөмөөр байна даа.
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.