Охидын бэлгийн эрүүл ахуй |
Бичсэн: Jargalmaa | |
Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтнээс унжралдсан, цэнхэрдүү өнгөтэй бага хэмжээний ялгадас гарах бөгөөд энэ нь хорсох, загатнах ямар нэгэн зовуурь үүсгэдэггүй. Өдөр бүр бэлэг эрхтнээ угааж, дотуур хувцсаа сольж буй тохиолдолд тэр бүр ялгараад байгаа нь ч анзаарагдахгүй. Харин цагаан юм байнга их хэмжээгээр ялгарах, мөн бэлэг эрхтэн орчим таагүй зовууриуд үүсэх нь ихэнхдээ бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед илэрдэг шинж тул эмчийн зөвлөгөө авах нь чухал юм.
Бэлгийн бойжилтын үед гадна харагдах байдлаас эхлээд биеийн бүхий л хэсэгт өөрчлөлт гардгийг ихэнх охид мэддэг. Харин бэлэг эрхтэнд гарах өөрчлөлтөд охид ихээхэн санаа зовох нь бий. Нас бие гүйцсэн эмэгтэй хүн болоход бэлтгэгдэж буй энэхүү хэвийн үзэгдлийн талаар охид зөв мэдлэгтэй байх нь чухал. Бэлгийн ариун цэврийн дүрмүүд Нэг. Өдөр бүр. Хоёр. Зөвхөн ус. Гурав. Гар нүүрийн алчуур, биеийн алчуур, биеийн зүлгүүр зөвхөн чинийх байх. Дөрөв. Зөвхөн гадна бэлэг эрхтэн. Тав. Даавуун дотоож. Зургаа. Сайн чанарын ариун цэврийн цаас хэрэглэж байх. Долоо. Ариун цэврийн хэрэглэл, тампоныг зөв хэрэглэж байх. Найм. Тусгай зриулалтын нойтон сальфетка. Ес. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг цөөн хэрэглэх. Арав. Эмчид ханд. Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ цус ихээр гарах үед тампон цусыг барьж дийлдэггүй тул энгийн ариун цэврийн хэрэглэл нэмж хэрэглэх буюу тампоноос бүрэн татгалзах хэрэг гардаг. Харин биед эвгүй, тааламжгүй байдгийн хувьд тампоныг буруу оруулсантай болон өөрийн бие махбодын онцлогоо мэдээгүйтэй холбоотой. Хэрвээ таны дотор ямар нэгэн гадны биет байгаа мэт мэдрэмж төрж байвал та үүнийг буруу оруулсан гэсэн үг. Тампоныг өөрийн гол хэрэглээгээ болгож сонгохын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү ариун цэврийн хэрэглэл хүн болгонд таардаггүй, зөвхөн бэлгийн замын ямар нэгэн өвчингүй, эрүүл эмэгтэйд тохирдог байна. Тампон янз бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлдэг. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө гараа заавал угааж, халдвар оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдээж тампоныг 3-4 цаг тутамд солихоо мартаж болохгүй. Ариун цэврийн хэрэглэл нь тампоныг бодвол хэд хэдэн сул талтай. Энэ нь гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэрэг дутагдлууд юм. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой. Үүний зэрэгцээ орчин үеийн үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэртэй, олон төрлийн ариун цэврийн хэрэглэл гаргаж байгаа тул эмэгтэй хүн бүр өөрт тохирохыг сонгож болно.
|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...