“ С “ витамины юуны хэрэгцээг хангадаг вэ?...
Таны ууж байгаа ундaa, шингэн зүйл нь хүний сэтгэл санаа, нүүрний арьсанд мэдрэгддэг. Хэрэв чи үргэлж өтгөн байхуу цай, кофе мэтийг ууж заншсан бол нүүр царай чинь ялдам тунгалаг харагдах үндэслэлгүй. Тиймээс энэ хэвшмэл зуршлаа орхиж "гоо сайхны коктейль" хэрэглэж байхыг зөвлөе. Шүүс шахагч байхад л хангалттай.

“Гoo сайхны өглөө" коктейль
Лууван 1ш, хүрэн манжин 1ш, яншуй. Лууван, хүрэн манжинг 1:1 харьцаатай авна. Г Үүнийг өөрийн таашаалаар өөрчилж болно.
Шүүсийг нь шахаад л ундаа бэлэн. Энэ хялбар ундаа нь нүүрний арьсыг эрүүл өнгөлөг болгож нүдэнд жавхаа нэмдэг.

Стрессийн эсрэг коктейль
Улаан лооль 1ш, цэцэгт байцааны булцуу 2ш, лууван 1ш, улаан чинжүү тал, чимх яншуй. Чинжүүний үртэй хэсгийг авч цэвэрлээд цэцэг байцаа, чинжүү, лууван, яншуй, улаан лооль гэсэн дараалалтайгаар шүүс шахагчинд хийнэ. Энэ ундаа нь тайвшруулах онцгой үйлчилгээтэй.
Шинэхэн шахсан шүүс нь илчлэг багатайгаас гадна тэжээллэг бөгөөд, бие организмд сайн шингэдэг. Жимсний болон ногооны төрөл бүрийн шүүс нь тэр чигээрээ аминдэмийн цуглуулга байдаг. Нэг жүржийн шүүс гэхэд л бүтэн хоёр өдрийн

“С “витамины хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Та хэрэглээд үзээрэй.

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.