Хүмүүсийн арьсны тухай сонирхолтой 10 баримт
  1.    Арьс нь биеийн хамгийн чухал  эрхтэн юм. Насанд хүрсэн хүний арьсны талбай нь 1,5-2 хавтгай дөрвөлжин метр, харин жин нь аливаа өөр дотор эрхтнээс их бөгөөд нийт жингийн 15 орчим хувийг эзэлдэг байна.

2. Сэвх нь өсвөр насанд илүү олонтоо гарч, харин 30 нас гэхэд бараг алга болдог. Сэвх харладаг нь санамсаргүй хэрэг бишээ. Зарим жирэмснээс тогтсон сэвх нийтлэг эмэгтэйчүүдэд гардаг. Сэвх байгаа нь хүний биед гэрлээс хамгаалдаг нөсөө /пигмент/ болох меланины хэмжээ буурч байна гэсэн хэрэг.
Өөрөөр хэлвэл сэвхтэй арьс нь хортой хэт ягаан туяанд хамгийн эмзэг юм. Тиймээс хамгаалалтын тос түрхэж, хэтэрхий задгай хувцас өмсөхөөс зайлсхийж байхыг сэвхтэй хүмүүст зөвлөдөг байна.
 
3. Арьсны судасны систем нь биед эргэлдэж буй нийт цусны гуравны нэг буюу 1,6 литрийг агуулж байдаг. Хялгасан судасны байдал (өргөссөн юмуу нарийссан) болон тэдгээрийн байрлалаас арьсны өнгө бас шалтгаалдаг юм.
 
4. Духан дээр батга гарах нь хоол боловсруулах болон ходоод - гэдэсний замын асуудал байгааг гэрчилнэ, харин эрүүн дээр батга үүсэх нь гормоны үйл ажиллагаа алдагдсаныг харуулж байгаа хэрэг. Бие эрүүл биш байгаа дохиог арьс өгдөг юм. Тиймээс, хэрвээ өсвөр нас өнгөрч, харин нүүрэн дээр тууралт үүсээд байгаа бол, ид шидийн тос авахаар гоо сайхны барааны дэлгүүр рүү биш, харин эмчид очвол зохино.
 
5. Арьс нь хамгаалах, амьсгалах, шингэнийг гадашлуулах, дулааны солилцоог хангах (дашрамд дурдахад, 36,6 градусыг гадна талд хэвийн температур гэж үзэж болно, харин биеийн дотор 37-38 градуст хүрдэг), мэдрэх, шингээх, цэвэрлэх, төлжих зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг.
 
6. Насжихын хэрээр арьсны эсүүд улам удаан шинэчлэгддэг бөгөөд тодруулвал шинэ төрсөн хүүхдийнх 72 цаг тутамд, харин 16-25 хүртлэх насны хүмүүст 28-30 өдөрт ганц удаа л шинэчлэгддэг байна. Гоо сайхны хэрэгсэл аль хэр хурдан үйлчлэх нь чухамхүү үүнээс шалтгаалдаг.

7. Насанд хүрсэн хүний арьсан дээр дунджаар 30-100 хүртэл мэнгэ байдаг, гэхдээ эдгээрийн тоо нь 400-гаас давж болдог. Британийн эрдэмтэд үүнийг биеийн хөгшрөх хурдтай холбоотой хэмээн үздэг байна. Судалгааны дүнгээс үзвэл, мэнгэний тоо нь эс хуваагдах бүрийд цөөрдөг хромосомын төгсгөлийн хэсэг болох телемерийн урттай тэнцүү байдаг ажээ. Олон мэнгэтэй хүмүүс насны элдэв өвчнөөр цөөн өвчилдөг гэсэн таамаглал байдаг.

8. Хамгийн зузаан арьс хөлний уланд байдаг бөгөөд 0,5 см юм.  Хамгийн нимгэн нь зовхи болон чихний хэнгэрэгийн хөндийд байх бөгөөд 0,5 мм болон үүнээс нимгэн байна. Хумс, үс нь мөн арьсанд хамаардаг бөгөөд эдгээрийг арьсны дайвар гэж үздэг.


9. Арьсны толигор чанар нь холбогч эдийн байдлаас шалтгаалдаг. Залуу биед холбогч эдийн эсүүд мушгиралдсан, ингэснээр арьсны гадаргуу нь илүү татагдсан, толигор байдаг байна. Насжихын хэрээр тэжээлийн дутагдал, муу уснаас болоод холбогч эдийн эсүүд хүнд металлаар дүүрэн, унжиж, харин арьсны чангарал мууддаг. Арьсны чангарлыг сайжруулах хамгийн үр нөлөөтэй арга нь буцлаагүй, харин савласан ус ууж эхлэх, хоолны дэглэмээ өөрчлөх явдал мөн. Агшин зуур үр дүнд хүрнэ хэмээн хүлээх хэрэггүй. Биед үзүүлж буй аливаа нөлөөллийн үр дүн нь арьсан дээр бусдаас хожуу илэрдэг. Амьдралын хэв маяг, хоолны өөрчлөлт нь нэг, хоёр сарын дараа л арьсан дээр илэрнэ.
 
10.Арьсны нэг хавтгай дөрвөлжин сантиметр талбай бүрт хөлсний 100 булчирхай, цусны судас, 150 гаруй мэдрэлийн төгсгөлд байдаг. Тосны булчирхайн тоо нь биеийн хэсгээс хамаарна. Гарын арын хэсэгт цөөн, харин нүүрний Т-бүсэд (дух - хамрын хоёр хажуу - эрүү), толгойн үсэн дор, чих, түүнчлэн цээжинд болон хоёр далны хооронд ийм булчирхай нь нэг хавтгай дөрвөлжин см талбайд 400-900 хүрч болно. Чухамхүү эдгээр газарт батга болон хар цэгүүд үүсдэг бөгөөд үүгээр бөглөрсөн шар үсний нүхийг мэдэж болно. Хоногт булчирхайнууд арьсны 20 грамм орчим тос ялгаруулдаг бөгөөд энэ нь чийгшүүлэх болон хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм. Хэрвээ илүүдэл тос шар үсний нүхэнд хуримтлагдвал хар «цэгүүд» бий болно. Чухамхүү тиймээс цэвэрлэж байх нь арьс арчлах аливаа ажлын үндэс мөн.
 
 
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.