Кимчи дарах хялбар арга
Орц: Таван ширхэг байцаа, улаан чинжүүн нунтаг хагас аяга,хоёр ширхэг редиска (халуун ааг амттай улаан лууван), сармисны таван ширхэг хумс, таван аяга давс, дөрвөн ширхэг ногоон сонгино, гурван ширхэг цагаан гааны үндэс, 300 грамм гичний навч.

Бэлтгэх арга: Давсалж усыг нь шавхсан байцааныхаа навчнуудын завсраар бэлдсэн амтлагчаа бага багаар хийгээд, сүүлд нь амтлагчаа шүүрэхгүй байхаар гадна талын навчаар сайн бооно. 
Хадгалах саван дотроо өрж дүүргээд, урд нь тусад нь авч тавьсан навчаар бүтээгээд гараараа хөнгөхөн дарна. Тагийг таглаад 3~10 градусын сэрүүнд хадгалж эсгэнэ.

Бэлтгэсэн байцаагаа сайтар цэвэрлэсний дараа дөрвөн хэсэг болгон хэрчинэ. Ингээд кимчи дарах савандаа 2.5 грамм давсыг 10 аяга устай хамт хийгээрэй. Дараа нь хэрчсэн байцаагаа усандаа хийж 6-8 цаг дэвтээх хэрэгтэй. Дэвтээсэн байцаагаа гурван минут орчим усаар зайлаад хатаах маягаар бага зэрэг дэлгэж тавь.

Ногоон сонгино болон редискаг таван сантиметр орчим урттай хэрчсэний дараа сармис болон цагаан гааны үндсээ хэрчээрэй. Нунтаг чинжүүг усанд уусгасны дараа нарийн хэрчсэн амтлагчуудаа хийж хооронд нь сайтар хольж, байцааны навч бүрийнх нь завсар хавчуулж өгөх нь чухал. Ингэхдээ хольц хийхээсээ өмнө навчны хооронд бага зэрэг давс цацахаа мартав аа. Бэлэн болгосон кимчигээ битүү саванд хийж нөөшлөх хэрэгтэй.

/Өнөөдрийн Монгол/
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.