Б.Лхавгасүрэн "Реквием", Д.Цоодол "Чамдаа би өртэй" |
Таны цаст цагаан гантигт өлмийд чинь
Цэцэг зулъя! гэж
Цэцэг түүлээ би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ.
Цэцэг түүхдээ уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Таньдаа цэцэг дэвсье! Гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ.
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь!
Таныгаа
Орчлонгийн үнэн мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Онолоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг урган гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацалаар чулуужсан аялгуу
Халуунаар цацсан сүү
Ижий минь би таны үргэлжлэл.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...