Бичгийн хэв маягаар нь танихуй
- Биеэ тоосон, бардам зантай хүн цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байдаг.
- Ирээдүйдээ санаа зовдог, өөртөө итгэлгүй, зориг муутай хүний цаасны баруун талын хоосон зай зүүн талынхаасаа өргөн байдаг.
-
Ичимхий хүн бичиж буй зүйлийнхээ дээд талд их зай үлдээдэг.
- Зоримог, элгэмсүү, бас хэнэггүй хүн багахан юмуу эсвэл огт зай үлдээдэггүй.
Аливаа юманд хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний бичиж буй зүйлийн доод тал нь дээрхээсээ илүү зайтай байдаг.
Харин аливаад бодлоготой ханддаг хүний бичиж буй зүйл дээд талынхаасаа бага зай үлдээсэн байдаг.
- Биеэ даасан, хэнээс ч хараат бус хүний бичсэн зүйлийн үг үсэг нь хоорондоо хол зайтай байдаг.
- Биеэ баримтгай, өөртөө итгэл муутай хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ зүүн талд тавьдаг.
- Харин бүтээлч хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ баруун талд нь тавьдаг.
- Эзэрхэг түрэмгий зантай хүн голд нь гарын үсгээ зурдаг.
- Үргэлж хүний тус дэмийг хүсдэг хүн бичсэн зүйлийнхээ үргэлжлэл мэт яг хажууд гарын үсгээ зурдаг.
- Биеэ даасан, зожигдуу зантай хүн бичсэн зүйлээсээ хол буюу доор зурдаг.
- Найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг хүн гарын үсгийнхээ үсгийг намхан нарийн зурдаг. Харин нийтэч, бусдын анхааралд байх дуртай хүний гарын үсгийн үсэг нь өргөн өндөр байдаг.
- Үсгийн хэмжээ жижиг бол ноомой зантайнх.
- Өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн зантай хүн үсгээ том бичдэг.
- Аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдөөд байдаггүй хүн юм бичихдээ үсгээ босоо байдлаар бичдэг.
- Аливаад сэтгэл хангалуун, амьдралыг сайн талаас нь харах дуртай хүн бага зэрэг баруун тийшээ налуулж бичдэг.
- Өөрийнхөө хүслийг хязгаарлаж, нөхцөл байдалдаа зохицохыг хичээдэг хүн баруун тийш хэт налуулж бичдэг.
Зүүн тийш хэт налсан бичигтэй хүн бол их ойлгомжгүй, хэцүү зантайн шинж юм.



Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.