Зөвлөгөө
  Нүүр гарын хуучирсан алчуурыг давстай усанд буцалгаж угаавал зөөлөрнө.
* Хөлний өсгийн арьс хагарч сайртвал оймс тэсгээдэггүй. Үрэгчээр үрээд ч нэмэргүй. Тэгвэл та унтахын өмнө нухсан төмсийг өсгийндөө тавиад гялгар хүүдийгээр боогоод унт. Өглөө нь торгомсог болох бий.
Бэхний толбыг цэвэр спиртээр норгосон хөвөнгөөр арчиж, халуун индүүгээр индүүднэ.
* Хамба хилэн хувцсанд тогтсон толбыг арилгахдаа ууран дээр барьж, нашатырын спиртээр норгосон цэмбээр арчдаг.
* Уруулын будагны толбыг спиртээр, хумсны лакны толбыг ацетоноор тун болгоомжтой, даавууны өнгийг өөрчлөхгүй арчина.
* Жимс, ногооны толбыг спиртээр арчина. Дараа нь усаар зайлна. Хэрэв спирт олдохгүй бол Fatru-гээр арчиж болох юм.
* Кофе, какао, шоколадны толбыг ярвигтай гэлцдэг. Эдгээрийг глицеринээр арчиж арилгана. Мөн нимбэгний шүүсийг давстай хольж байгаад цэвэрлэж болох юм. Харин дараа нь заавал угаах шаардлагатай.
* Зэвний ялимгүй толбыг нимбэгний шүүсээр хэд дахин арчиж, индүүдээд угаавал арилна.

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.