Өсвөр насныхан гэж хэн бэ?
Энэ насныхан эцэг эхийнхээ хэлсэн бүрийг хүлээн зөвшөөрч тэднийг дагаж байдаг бага насныхан биш ч өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвартай насанд хүрэгчид ч бас биш байдгаараа өвөрмэц онцлогтой,
Шилжилтийн насны үеэс л тэдний ирээдүйд хэн болох вэ ? гэдэг нь төлөвшиж ирэх учраас эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчдээс тэдэнд илүү анхаарал, цаг хугацааг зарцуулах шаардлагатай байдаг. Гэхдээ цаг үргэлж өөрсдийн <Зөв>-ийг зааж сургах нь тийм ч оновчтой арга биш гэдэг нь амьдралаас харагддаг билээ.
Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, эрхэмлэдэг зүйлтэй мөн өөрийн гэсэн бяцхан нууцлаг ертөнцтэй тул тэднийг үл ойшоосон, үл хүндэтгэсэн, үл тоомсорлосон харьцаа нь насанд хүрэгчид ба хүүхдийн хооронд үл ойлголцсон тэгш бус байдал үүсгэхэд хүргэдэг байна.

Өсвөр насны хүүхэдтэйгээ бүрэн ойлголцдог уу? (Сонжоо)

1. Охин чинь өөрт тань мэдэгдэлгүйгээр нүүрэндээ оо энгэсэг түрхээд гадуур явж байгааг та анзаарчээ,
  • а. Ер нь хүүхэд ийм зүйлийг хэрэглэх шаардлагагүй тэд зөвхөн хичээлдээ л анхаарах ёстой гэдгийг хатуу анхааруулж хэлнэ.
  • б. Чи нүүрээ будснаар бүх зүйл өөрчлөгдөхгүй бөгөөд надад таалагдахгүй байна гэж хэлнэ.
  • в. Охинтойгоо ярилцаж шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах тухай ярилцана.
2. Өсвөр насны хүү тань дотны найзынхаа төрсөн өдрийн баярт уригдсан тухайгаа хэлээд оройтож ирэх зөвшөөрөл хүснэ.
  • а. Дахин ийм зүйлийн талаар ярихгүй байхыг хатуу шаардана.
  • б. Чи хийж буй ажлаа дуусаагүй тул явах эрхгүй гэдгийг ойлгуулна.
  • в. Чамтай хамт хэн хэн байх болон хаана очих, хэдэн цаг гэхэд гэртээ ирэх, холбогдох утасны дугаар зэргийг асууж ярилцан ийм нөхцөлд тохиолдож болох асуудлуудын талаар өөрийн мэдэх түүхээс ярьж өгнө.
3. Хүүхэд тань хичээлдээ мэрийлттэй сайн боловч ойр дотны найз нөхөдгүй байгааг та анзаарахдаа доорхи дүгнэлтийг хийнэ.
  • а. Хичээлдээ л сайн байвал болоо биш үү? Найз нөхөд онцын шаардлагагүй. Муу хүүхдүүд уруу татвал яана.
  • б. Хүүхэдтэй минь хэн ч найзлахгүй байгаад санаа зовох боловч яваандаа байдал сайнаар өөрчлөгдөнө гэдэгт итгэн ажиглахаар шийднэ.
  • в. Хүүхдийнхээ хүмүүжил, өөрсдийн хэрэглэдэг арга барилын талаар эргэцүүлэн бодож хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцахаар шийднэ.
4.17 настай хүүгийн тань цүнхнээс бэлгэвч олдвол та юу гэж бодох вэ?
  • а. Хүүхдээ загнаж үерхдэг найз нөхөдтэйгээ уулзахыг хориглоно.
  • б. Сандарч юу хийхээ мэдэхгүй дотроо шанална.
  • в. Бэлгэвч зөв хэрэглэх, бэлгийн хавьталд орох шийдвэр гаргах талаар хүүтэйгээ илэн далангүй ярилцах нь зөв.
5.Үерхэл хайр сэтгэл, бэлгийн харилцаанд орох шийдвэр гаргах талаар өсвөр насныхантай ярилцахыг та юу гэж үздэг вэ?
  • а. Хүүхэдтэй энэ талаар ярилцах нь зохимжгүй , харин ч тэднийг уруу татах аюултай.
  • б. Энэ талаар гадаадынхан шиг хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж болох боловч манай ард түмний ёс заншил өөр шүү дээ. Тэгээд ч амьдрал өөрөө хүнд ойлгуулж өгдөг болохоос хэн нэгнээр заалгана гэдэг утгагүй зүйл.
  • в. Хүүхдийн нас биений онцлогт тохирсон сонирхолтой аргаар энэ талын мэдлэг олгох нь зайлшгүй чухал .
6. Хүү эсвэл охиныхоо хайрын захиаг та олвол түүнд хэрхэн хандах вэ ?
  • а. Захиаг нь нүүрэн дээр нь урж түүнд иймэрхүү зүйлээр хөөцөлдөхгүй байхыг хатуу анхааруулна.
  • б. Захиаг анхааралтай уншин буцааж байранд нь хийгээд сэтгэл түгшин цаашид асуудлыг гүнзгийрүүлэхгүйгээр таслан зогсоох арга замыг хайна.
  • в. Хайр сэтгэл, үерхэлийн талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийднэ.
Та сонгосон хариултандаа тохирох оноонуудыг нэмээд доорхи хариулттай тулгаж үзнэ үү?
  1. а. 0 оноо
  2. б. 2 оноо
  3. в. 3 оноо
  • 0-7 оноо: Маш харамсалтай байна. Учир нь та хэт хуучинсаг арга барилаар хүүхдэдээ ханддаг юм байна. Та өөрийн хандлагаа яаралтай өөрчлөхгүй бол таны хүүхэд та хоёрын дунд нэвтэрч боломгүй том хаалт үүсэх нөхцөл бүрэлдэж байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
  •  
  • 8-15 оноо: Та хүүхдээ ойлгохыг хичээж өөртөө шүүмжлэлттэй ханддаг боловч заримдаа өөрийн үзэл бодлыг тулгах гээд байдаг юм байна. Гэвч та өөртөө итгэлтэй байж чадвал өөрийн хүсэж байгаа шиг хүүхдийнхээ дотны найз, үнэнч туслагч нь байх боломжоо алдаагүй байна.
  •  
  • 16-аас дээш оноо: Танд баяр хүргэе. Та цаг үетэйгээ байнга хөл нийлүүлэн алхдаг бөгөөд хүүхэд чинь ямарч бэрхшээлтэй тулгарсан эргэлзэх юмгүй танд эхэлж хандан нууцаа дэлгэх юм байна. Мөн хүүхэд тань аливаа зүйлд зөв шийдвэр гаргах чадвартай болно гэдэгт итгэж болно.
Өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар ярилцъя

Өсвөр насныханы хувьд хүний хөгжил өөрчлөлтийн түүх өөрсдийн нүдэн дээр нь явагдаж амьдрал өөрийн нууцаа аажим аажмаар дэлгэн таниулж байдгаас тэд олон шинэ зүйлийн талаар мэдээлэл авах боловч зарим зүйлд ялангуяа бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад илүү их тулгамддаг байна . Жишээ нь: бэлгийн бойжилтын үед гардаг зарим шинж тэмдгүүд хүүхдүүдэд таагүй санагддагаас түүндээ санаа зовнин шаналж, ичиж эмээдэг нь яваандаа хичээл сурлага, зан төрхөнд нь ч нөлөөлдөг.
Цэвэр булбарай арьс нь тослогжсоноос батга гарахад тэд их таагүй хүлээж авдаг бөгөөд түүнийг арилгах арга замын талаар мэдээллүүдийг идэвхитэй эрж хайн өөр дээрээ туршиж үзэх, охид сүүлийн үед таргалж байгаадаа зовниж хоолноос татгалзан янз бүрийн дэглэм баримтлах, умдаг суганд үс ургахаас ичих, сарын тэмдэг анх үзэгдэхэд охид айж сандрах, бүтэлгүй дурлалын шаналалд автах, хайрын захиагаа нууж ядан догдлох гэх мэт бишгүй л нэг үйл явдал давхцан гарч ирэх боловч заримдаа үүнээс ч илүү хүнд байдал тохиолддог байна.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд өсвөр үеийнхэнийн дунд үерхэл, хайр сэтгэлийн асуудалд хөнгөн хандснаас хүсээгүй үедээ бэлгийн хавьталд орох, бэлгийн замын халдвар авч өвчлөх, жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдолын тоо нэмэгдсээр байна.

Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол намайг уншаарай. Саналаа хуваалцъя.

Үерхэл, хайр сэтгэлийн талаар
Хүний сайныг нөхөрлөн байж таньдаг,морины сайныг унан байж мэддэг гэдэг ардын зүйр үг байдаг. Үнэхээр хүнийг гаднаас нь хараад юм уу эсвэл нэг хоёр уулзснаар таньж дүгнэж боломжгүй юм. Үерхэл нөхөрлөл нь хүнтэй зөв харьцах, зөв таних, өөрийн найзаа зөв сонгох чадврыг төлөвшүүлж өгдгөөрөө их ач холбогдолтой байдаг. Мөн зөвхөн “хайртай” гэж хэлэх нь жинхэнэ хайр сэтгэлийг илэрхийлэхгүй бөгөөд тухайн хүний талаар аль болох бодитой зөв мэдээлэл цуглуулах, өргөн сэдвээр харилцан ярилцах, ямар нэг хугацаагаар жирийн найзууд шиг үерхэж нөхөрлөх нь жинхэнэ хайр сэтгэл үү, эсвэл шохоорхол уу гэдгийг ялгах бололцоог чамд олгоно. “Хайртай” гэж яаран хэлснээр бүх зүйл сайхан төгсдөггүй гэдгийг ухаарч ойлгоорой.
Эцэг эх та энэ бүхний зэрэгцээ өөрийн дурлалын хөгжилтэй түүхээсээ ч ярьж өгч болно шүү дээ.

Бэлгийн хавьталд орох шийдвэр гаргах

Ихэнхи эцэг эхүүд хүү, охинтойгоо энэ талаар ярилцаж зөв мэдээлэл өгөөгүй хирнээ “Эрэгтэй хүүхэдтэй найзлаж болохгүй ?”, “Чи ингэж яваад жирэмсэн энэ тэр болчихов оо? ”, “Одоохондоо өвөө, эмээ болмооргүй л байна шүү” гэх зэргээр айлган сүрдүүлдэг.
Айлгахдаа гол нь биш. Хүүхдээ та тэр бүр дагаж явахгүй шүү дээ. Тийм болохоор бэлгийн хавьталд орсноос гарч болох үр дагавруудын тухай, жирэмслэлт, бэлгийн замын халдвраас хамгаалах аргуудын талаар , ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны талаар аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо хоёулханаа байхдаа, амралт зугаалгаар явж байхдаа эсвэл хоол зоог бэлдэж байхдаа ч юмуу ямар нэг таатай нөхцөлд ярилцаж болно .
Сэтгэгдэл
RSS
Зочин   |2009-10-15 14:05:24
Зочин   |2010-03-22 04:00:51
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.