Харилцааны хэлбэрүүд
Хүмүүсийг бусадтай харилцаж байгаа байдлаар нь гурав ангилдаг.
  1. Өөртөө итгэлтэй байх
  2. Өөртөө итгэлгүй байх (хүлцэнгүй)
  3. Бусдад түрэмгий байх
Өөртөө итгэлтэй байх:
Зарим хүн хэн нэг нь хүнээр хүсээгүй зүйлийг нь хийлгэхээр хүсэх буюу шаардахад “Үгүй” гэж хэлэн татгалзаж чаддаг. Энэ нь өөртөө итгэлтэй харилцааны хэлбэр юм. Ингэснээр бусдыг болон өөрийгөө хохироодоггүй тул өсвөр насныханыг харилцааны энэ хэлбэрт сургах хэрэгтэй юм. Өөртөө итгэлтэй хүн дараах шинжийг агуулсан байна:
  • Үг яриа нь шударга, шулуун
  • Дуу хоолой нь тод, чанга
  • Харц нь эгц, гөлөрсөн биш
  • Биеийн байрлал нь зөв, толгой, мөр эгц
  • Гар нь тайван хөдөлгөөнтэй
Үр дүн нь ихэвчлэн хүссэндээ хүрдэг. Өөрийгөө хүндэтгэнэ. Бусдыг гомдоогоогүй, бусдын хүндлэлийг хүртэнэ.
  • Өөртөө итгэлтэй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?
  • Өөрийн хүсэл хэрэгцээгээ хэлэх
  • Өөрийнхөө дургүй, хүсээгүй зүйлдээ “Үгүй” гэж шууд хэлэх
  • Бусад хүмүүс дургүйцсэн ч өөрийн бодлоо тайван илэрхийлэх
  • Хэрэв шаардлагатай бол бусдаас тусламж эрж сурах
Өөртөө итгэлгүй байх буюу хүлцэнгүй хүн:
Зарим хүн өөрөө хичнээн хүсээгүй ч хүний үгэнд орон бууж өгдөг. Тэд юу хүсэж байгаагаа хэлж чаддаггүй. Хүнд таалагдахын тулд эсвэл нөгөө хүнээ гомдоохгүйн тулд түүнийг аялдан дагана. Өөртөө итгэлгүй хүн дараах шижтэй байна:
  • Юу ч ярихгүй,… ааан.. гэж олон хэлэх, бөөрөнхийлөх
  • Дуу хоолой нь сул, гоншгоносон
  • Харц нь доошоо, эсвэл хажуу тийш харсан
  • Биеийн байрлал нь мөр, толгой унжсан, хөдөлгөөнтэй
  • Гар нь байн байн юм оролдсон
Үр дүн нь өөрийн хүссэндээ ихэнхидээ хүрдэггүй. Хүнд ашиглуулсан мэт санагдана.

Бусдад түрэмгий хандах:
Зарим хүн өөрийнхөөрөө зүтгэн, бусдын эрхийг үл хүндлэн өөрийн санасандаа хүрдэг. Иймэрхүү хүмүүс бусдыг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулахдаа гарамгай байдаг. Түрэмгмй хүн дараах шинжтэй байна:
  • Үг яриа нь доромжилсон, бүдүүлэг үг, хэллэг хэрэглэнэ.
  • Дуу хоолой нь чанга, хүйтэн, түгшүүртэй
  • Харц нь хүйтэн, гөлөрсөн, ууртай
  • Биеийн байрлал нь ташаагаа тулсан, хөшүүн, гэдгэр
  • Гар нь зангидсан, хуруугаа чичсэн, ширээ цохисон
Үр дүн нь бусдыг хохироож, өөрийн санасандаа хүрнэ.

Өөртөө итгэлтэй байж чадах дүрэм

Алхам 1. Та юу бодож байгаа ба асуудал юунд байгааг тайлбарлах

Алхам 2. Өөрийн шаардлагаа хэлэх

Алхам 3. Өөрийнхөө шаардлага, хүссэн зүйлийн талаар найзынхаа
санал бодлыг асуух

Алхам 4. Хариулт

Алхам 5. Найзынхаа үгийг хүлээн авах, талархах

Алхам

Тодорхойлон бичих

Таны хэлж болох үг

Энэ талаар та юу бодож байгаа, юунаас болоод байгааг тайлбарлах

Тухайн хүний зан чанар, хийж байгаа үйлдлийн талаар өөрт төрсөн сэтгэгдлээ хэлэх. Таны тайван байдлыг алдагдуулж байгаа асуудлыг тодорхойлж бичих

  • Надад эвгүй байна

  • Намайг гомдоож байна

  • Чиний энэ байдал чинь надад таалагдахгүй байна

Өөрийн хүсэлт, шаардлагаа хэлэх

Та юу хүсч байгаагаа тодорхой илтгэх

  • Надад илүү амар байх байсан, хэрвээ…

  • Миний хүсснээр, та…

  • Уучлаарай, хэрвээ…

Таны шаардлага, хүссэн зүйлийн талаар найзынхаа санал бодлыг асуух

Өөрийн хүсэлт шаардлагын талаар санал, бодлоо илэрхийлэхийг найзаасаа хүсэх хэрэгтэй

  • Энэ танд нийцэж байна уу?

  • Таны санал ямар байна вэ?

  • Энэ талаар та юу бодож байна вэ?

Хариулт

Таны шаардлага, хүсэн зүйлтэй хамааралтай өөрийн үзэл бодлоо найз чинь илэрхийлнэ

  • Таны найз таны асуултанд хариулна

Найзынхаа үгийг хүлээн авах, талархах

Хэрвээ таны энэ шаардлагыг хүлээж авбал ярилцлагаа өндөрлөх

  • Баярлалаа

  • За тэгье, чамд баярлалаа

  • Би баяртай байна


Сэтгэгдэл
RSS
Зочин   |2011-03-11 23:28:52
Зочин   |2011-03-11 23:30:35
ккк даж даж
Зочин   |2011-03-11 23:30:37
ккк даж даж
Зочин   |2011-03-11 23:31:08
Зочин   |2011-08-26 19:09:53
Зочин   |2011-08-26 19:09:53
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.