Ухаалаг хүний зайлсхийдэг 5 зан чанар |
Найз,эхнэр, нөхөр тань чамайг анхаарахаа больсон, хаягдаж байна гэж та гоморхдог уу?
Өмнө нь зүгээр байсан бараг сүй тавих шахсан хүн тань яагаад ийм огцом хувиргав гэсэн асуулт гарах нь тодорхой. Янз бүрийн дүгнэлт хийж болно. Гэхдээ асуудал өөрт чинь байгаа юм биш биз. Өөрийн зан авир, үйлдлээ эргэн нэг харж анализ хийхэд гэмгүй шүү. Дашрамд хэлэхэд ухаалаг ямар ч хүн доорх зан байдлыг хэзээ ч гаргадаггүй байна. Нэг. Найз, хайртыгаа өөр хүнтэй хардаж, уурлаж бухимдан хэрүүл маргаан үүсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг хүн юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг. Хоёр. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширүүн хэрүүл гарсан ухаалаг хүн удам судар, гарал үүслийг нь хөнддөггүй. Гурав. Бусадтай харьцуулж доош нь хийх ухаалаг хүн хэзээ ч энэ сэдвийг хөнддөггүй. Хөрш, найзууд тань машинтай болсон байг л даа. Гэвч хайрт чинь үүнээс илүү чадвар авъяас байгааг бүү үгүйсгэ. Дөрөв. Найз нөхдийнх нь дунд маргаан үүсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай хүн бусдын хажууд өөрийн хайртыгаа хэзээ ч /түүний буруу байсан ч/ зэмлэдэггүй. Тав. Найз хайртыгаа өмчлөх гэж зүтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг хүн хайртыгаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг үзүүлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бүх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зүтгэдэггүй.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...