Хайр дурлал, үерхэл нөхөрлөл
Харилцаа нь бидний бусадтай ойлголцох, зөвшилцөх, хэрэгцээг хангаж байдаг үндсэн хэрэгсэл бөгөөд түүний янз бүрийн хэлбэрүүд нь хүмүүсийг сэтгэл хангалуун байх, өөрийгөө үнэлэх, амьдралд итгэлтэй байхад нь шууд нөлөөлж байдаг. Ойр дотно харилцааны нэг хэлбэр үерхэл, нөхөрлөл нь хүмүүс ижилдэн дасах, санал бодлоо солилцох, бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр тэднийг харилцааны чадварт сургадаг сайн талтай боловч чухам юун дээр тулгуурласан харилцаа вэ ? гэдгээс үерхэл, нөхөрлөлийн төлөв байдал, цаашдын хувь заяа хамаардаг.
Үерхэл нөхөрлөлийн талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг .Зарим хүмүүс олон найзтай байхыг хүсэж, тийм оролдлого хийж байхад зарим нь хэн нэгэнтэй дотно холбоогүйгээр сэтгэл хангалуун байж чаддаг. Нэг хэсэг нь найзын холбоогоо тасарсанд сэтгэл эмзэглэдэг байхад нөгөө хэсэг нь бусдыг гомдоосондоо нэг их сэтгэл зовдоггүй. Гэтэл зарим нь бусдын итгэлийг хүлээж , үргэлж найз нөхдийн анхаарлын төвд байж чаддаг байна.
Үерхэл нөхөрлөл нь хүн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ эдлэн амьдрахад нь тусалдаг.

Үерхэл нь хүмүүсийн хамгийн нандин харилцааны нэг бөгөөд нэг нэгнийгээ таньж мэдэх , хайрлаж хүндлэх, хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ бие биедээ итгэл хүлээлгэх зэргээр харилцан хамааралтай болдог. Жинхэнэ үерхэл дараах чанаруудыг агуулсан байдаг.
  • Бие биеэ хүндлэх: Найзын тань эрхэмлэх үнэт чанарууд, шийдвэр, сонголт зэрэг нь чинийхээс өөр байсан ч түүнийг нь хүндэтгэн үзэх
  • Бие биеэ хүлээн зөвшөөрөх: Найзыгаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө бодлыг тулгахгүй байх
  • Илэн далангүй байх: Юу хүсэж байгаа, юу нь таалагдахгүй байгаа, юунд ямар хязгаар тавих тухайгаа бие биедээ илэн далангүй ярьж, ойлголцож чаддаг байх
  • Найдвартай туслах: Хэрэгтэй үед нь дэмжиж тусалдаг байх
Дотно үерхэл:
Хүмүүс нэг нэгэнтэйгээ илүү дотно танилцахыг хүсч байгаагаа зөнгөөрөө мэдэрдэг. Ихэнх өсвөр үеийнхэн иймэрхүү хүнтэй дотно үерхэнэ гэсэн төсөөлөлтэй байдаг. Зарим нь хүмүүсийн гадаад үзэмж, бие бялдар, нэр хүнд зэрэг зүйлд татагддаг байхад ихэнх нь сайхан яриа хөөрөө, хошигнол, ижил төрлийн сонирхол зэрэгт илүүтэй татагддаг.

Хайр сэтгэл :
Хайр – энэ нь хүний хорвоод төрснөөрөө хүн өөрөө өөрөөрөө бахархан орчлон ертөнцийн гэгээн сайхан болгоныг илүү тод харах, хүнийг аз жаргалтай болгож, түүнд цаглашгүй их эрч хүчийг бэлэглэдэг “гайхамшигтай мэдрэмж“ боловч “Би чамд хайртай” гэдэг үг янз бүрийн нөхцөлд өөр өөр агуулгыг илэрхийлж байдаг. Хайр сэтгэл эерэг бас сөрөг талтай. Өөрөөр хэлбэл хайр сэтгэлтэй учирсан хүн аливаа юмыг өөдрөгөөр харж, илүү итгэлтэй, илүү хүчтэй, илүү аз хиймортой , илүү тэмүүлэлтэй, болдог боловч зарим хүн түр зуурын шохоорхлыг насан туршийн хайртай андуурснаас сэтгэлийн зовлонд унах нь тохиолддог. Нөгөө талаар хайр хүнийг “сохор“ болгож чиний бусад үүрэг хариуцлагыг мартуулахад хүргэх талтай.
Хайр дурлал, шохоорхолыг шууд ялгах боломжгүй. Хэн нэгийг цаг үргэлж бодон, түүний дууг сонсохыг, түүнтэй уулзахыг, аль болох удаан хамт байхыг хүсч, түүний дууг сонсмогц зүрх нь булгилан догдлох мэдрэмжүүд аль алинд нь байдаг. Анхны харцаар дурласан үедээ түүн шиг гайхалтай хүн байхгүй мэт санагдах боловч, хэсэг хугацаа өнгөрөхөд бие биедээ жирийн хүн харагдаж эхэлнэ. Зарим нь түүнтэй уулзахаас дургүй нь хүрдэг болно. Хэрвээ зөвхөн бэлгийн мэдрэмжээрээ татагдсан бол тун удалгүй уйдаж, бие биенээсээ залхах болно. Шохоорхол, хайр дурлал хоёр цаг хугацаагаар шалгагдан ялгардаг.
Жинхэнэ хайр сэтгэл нь хэн нэгэнд зөвхөн бэлгийн харьцааны хувьд татагдахаас ялгаатай зүйл юм. Бие биеэ шохоорхон татагдсан хүмүүс цаг хугацааны явцад нэг нэгнийхээ сайн талыг нээж, улам бие биедээ татагдан жинхэнэ хайр дурлал болдог. Үүнд харилцааны чадвар маш чухал байдаг. Энэ нь өөрийн үзэл бодлыг эвтэйхэн илэрхийлэх, найзынхаа хэрэгцээ сонирхол, үзэл бодлыг олж мэдэх, түүний үзэл бодлыг хүндэтгэх чадвартай байх гэсэн үг юм.
Хайр дурлал гэж юу болох талаар хариу өгөхийн тулд эрдэмтэн мэргэдийн хэлсэн ишлэлээс эх татвал:
  • Эртний Энэтхэгийн сургаальд хайр дурлал гэдэг ухагдахууныг “Саруул ухаан хүндэтгэл төрүүлнэ
Сайн сэтгэл үерхэл нөхөрлөл бий болгоно
Сайхан цогцос хүслийн гал бадраана
Сайхь гурав нийлээд хайр дурлал болно” гэжээ
  • Л.Н.Толстой “Хайрлах гэдэг нь дурласан хүнийхээ сэтгэлээр амьдарна гэсэн үг”
  • В.Г.Белинский “Жинхэнэ хайр дурлал бусад бүх элдэв ёсорхолоос ангид бөгөөд хэрэв зориг ухаанаар илэрч байвал тэр мэдрэмж нь тачаал байж чадахгүй “ гэж тодорхойлсон байна.
Хүн хэдэн ч удаа дурлаж болох боловч тэр бүрийг чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй. АНУ-ийн нэртэй зохиолч Кароп Касел “Хайр дурлалд чи зүрхээ алдаж болно. Харин ухаанаа алдах юм бол өөрийгөө болон найзыгаа хохироож болох харьцаанд орчихож мэдэх юм“ гэжээ.

Өсвөр үеийнхнээс хайр дурлалын талаар дараах асуултуудыг олонтоо асуудаг юм.
Хэрэв чи надад хайртай л юм бол үүнийг хийх байсан гэж найз хөвгүүн минь хэлээд байвал яах вэ?
Бэлгийн хавьтал нь хайртайн нотолгоо биш. “Хэрэв чи намайг хайрладаг бол намайг хүсэхгүй байхад бэлгийн хавьталд заавал оруулах гэж ятгахгүй байсан биз дээ. Бид эрүүл мэнддээ аюулгүй боловч өөрсдөдөө тааламжтай зүйлийг хийж, цагийг хөгжилтэй өнгөрөөж болно шүү дээ ” гээд өөрөө яагаад одоо бэлгийн хавьталд орохыг хүсэхгүй байгаагаа тайлбарлах нь зөв ойлголцоход дөхөмтэй. Заавал бэлгийн хавьталд оролгүйгээр хайрлаж, дурлаж, халамжлах боломжтой.
Би түүнд хайртай ч тэр намайг анзаарахгүй байвал яах вэ ?
  • Ийм явдал амьдралд олонтоо тохиолддог. Түүнийг чи хайрладаг шиг чамайг ч бас хайрлах тийм хүнийг олоход цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ тэр хүнээ илүү мэдэхийг хичээж, түүнтэй ярилцах боломжийг эрж хайх нь зөв байх. Тэр чамд ямар ч хариу сэтгэл илэрхийлэхгүй байвал өөрийгөө болон түүнийг буруутгаад хэрэггүй. Үүнд чиний буруу гэж байхгүй, зөвхөн тэр хүн чамайг анхаарахгүй байна гэсэн үг. Сэтгэлээ барь бяцхан хүлээ, чамд таалагдах, чамайг хайрлах хүнтэй учрах болно.
Хайр яагаад сохор байдаг вэ ?
  • Хайрыг сохор гэж ярьдаг нь тэр нь биднийг бодит зүйлийг олж харахгүй болгодогтой холбоотой. Ийм тохиолдолд “ Би яагаад үүнийг хийчих вэ ? Тэр үед юу болж байсныг олж хараагүй л юм байхдаа. Би сохорчихсон байсан юм байхдаа” гэж гаргасан шийдвэрийнхээ талаар сүүлд нь харамсан бодох нь бий.
Найздаа “ ҮГҮЙ ”гэж хэлсэн ч харилцаагаа яаж үргэлжлүүлэх вэ ?
  • Энэ нь чи түүний ямар хүсэлтэнд “ҮГҮЙ” гэж хариулснаас шалтгаална. Хэрэв чи бэлгийн хавьталд орох хүсэлтэнд нь татгалзсан хариулт өгснөөс харилцаагаа тасалж байвал чамд “АЛДАХ ЗҮЙЛ” байхгүй. Чиний саналыг хүлээж авахгүй байгаа хүн сайн найз чинь мөн үү. Тэр зөвхөн чамайг ашиглахыг хүсч байгаа юм биш биз.Тэр чамайг хувь хүний чинь хувьд сонирхохгүй байгаа ч байж болох юм.
Миний найз хүү надад хайртай гэж хэлдэг боловч бусад хүмүүсийн дэргэд намайг элдвээр хэлж гоочилдог. Мөн архи уусан үедээ намайг түлхэж орхидог ч дараа нь дахин дахин уучлал гуйдаг. Би яах вэ ? Би түүнд хайртай.
  • Чи түүний юунд нь хайртайгаа бодож үз. Тэр чамд үнэхээр хайртай гэж бодож байна уу? Харилцааны соёлгүй, өөртөө итгэлгүй, амиа бодсон хүмүүс бусдад хүч хэрэглэдэггүй. Үнэхээр хайртай хүн бол хайртай хүндээ хүч хэрэглэх нь бүү хэл, түүнийгээ гомдоохыг ч хүсдэггүй.
Сэтгэгдэл
RSS
saka  - hi   |2009-11-30 09:29:47
hi ene yahav duhumtei sedev bolj hair durlaliin talaar 5 minutiin iltgel tavih gesen ene yag taarch bna boginohon murtluuu taalaglagdaj bna uneniig helehed iim sedviin talaar yu ch meddeggui bsan bna hehe thanks
Зочин   |2010-03-17 12:25:38
Зочин   |2011-05-03 17:02:29
Зочин   |2011-05-03 17:03:34
хаха духлаа аашаал
ANAND  - HALIUNAA   |2011-05-06 17:30:01
HI SAIN UU MINII HAIR
Зочин   |2011-05-06 17:31:09
ASDSADASDADS A
Зочин   |2011-08-09 17:07:43
sonin sonin zuil ar urduur bolool bna entr
Зочин   |2011-08-09 17:08:48
kkkkkkkk
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.