Бэлгийн харьцаанд орох шийдвэр гаргах ба татгалзах чадвар
Гол мэдээлэл:
  1. Бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргах нь тийм ч амар асуудал биш юм. Учир нь зарим тохиолдолд биеэ барьж тэвчих, бусдын дарамт шахалтыг эсэргүүцэх, өөрийн байр суурь дээрээ зогсох нь хялбар биш байдаг.
  2. Аливаа шийдвэр нь ямар нэг үр дагавартай байна.
  3. Бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргаж сурахын тулд тодорхой мэдлэг, чадвар хэрэгтэй байдаг.
  4. Хүн өөрөө хүсээгүй бол бусдын хүсэлт, шаардлагаас (бэлгийн харилцаанд орох, хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийх г.м) татгалзах эрхтэй.
  5. Эелдгээр татгалзаж үгүй гэж хэлэх олон арга зам байдаг.
  6. Хэрвээ чи татгалзаж байгаа бол “Үгүй” гэж хэлэхээс гадна биеийн хөдөлгөөн чинь энэ байдлыг давхар илэрхийлэх ёстой.

Өсвөр үеийнхэн бэлгийн хавьтлаас гарч болох үр дагавруудын талаар урьдчилан боддоггүйгээс, мөн маш хариуцлагатай хандах ёстой асуудал дээр шийдвэр гаргаж байгаагаа сайн ухаарч ойлгоогүйгээс эрсдэлд орох нь их байдаг. Иймээс бэлгийн хавьталд орох шийдвэр гаргах нь анхаарлаа хандуулбал зохих чухал асуудал гэдгийг ойлгож хүсээгүй бэлгийн хавьтлаас татгалзах, “Үгүй” гэж хэлэхдээ өөртөө итгэлтэй байж, хүссэн үр дүндээ хүрдэг харилцааны ур чадварыг эзэмших хэрэгтэй юм.

Бэлгийн хавьталд орох эсэх шийдвэр гаргах тодорхой мэдлэг чадвартай болгохын хамт хүсээгүй зүйлээ (хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох ...) хийхээс татгалзах, “Үгүй” гэж хэлэх харилцааны ур чадвар эзэмшээрэй.

Хүн амьдралынхаа турш үргэлж ямар нэг шийдвэр гаргаж байдаг. Гэвч гаргасан шийдвэр болгон маань тэр бүр оновчтой байж чаддаггүй. Өсвөр насандаа хүн өөрсдийн өмнө тулгамдсан олон асуудлаараа шийдвэр гаргадаг. Гэхдээ бодитой зөв мэдлэг, мэдээлэл багатай, амьдралын туршлага хомсоос эрсдэлтэй шийдвэр гаргах нь олонтой. Ялангуяа үерхэл , нөхөрлөл, анхны дурлал, анхны болзоо, анхны үнсэлт гээд хэн хүнд яриад баймааргүй, нарийн нууц олон үйл явдлуудтай учирдаг.

Энэ бүхэн өөр өөрийн үр дагавар, дурдатгалаа үлдээнэ. Хүний хамгийн дотно харилцааны нэг хэлбэр нь бэлгийн хавьтал юм. Бэлгийн хавьталд орох уу, болих уу гэдгийг шийдэхэд эрэгтэй, эмэгтэй хүн адилхан шийдвэр гаргах эрхтэй. Мөн хүсээгүй зүйлээсээ татгалзах ч эрхтэй. Заримдаа найз нөхдийн хүсэлт, шаардлагаас татгалзаж өөрийн байр сууриа хадгалахад бэрхшээлтэй байх нь бий. Хэзээ бэлгийн хавьталд орох эсэхээ хувь хүн өөрөө шийдэх ёстой боловч бэлгийн хавьтлаас урган гарах үр дагавруудын талаар урьдчилан бодох нь олон сайн талтай. Бэлгийн хавьталд орохыг чи өөрөө хүсч байгаа эсэх чинь их чухал. Хэрвээ чи зөвшөөрч байгаа бол хэрхэн яаж аюулгүй бэлгийн хавьтал хийх вэ? гэдэг талаар найзтайгаа хамтран ярилцах хэрэгтэй. Ихэнхи залуучууд том болтлоо юм уу, хариуцлага хүлээх, өөрсдөө зөв шийдвэр гаргах чадвартай болтлоо бэлгийн хавьталд орохгүй байхаар шийддэг. Үүнийг хойшлуулах гэнэ. Өөрөөр хэлбэл хожмын нэг өдөр хүртэл бэлгийн хавьталд орохгүй байна гэсэн үг.

Зарим хүмүүс бэлгийн хавьталд огт орохгүй байхыг сайн арга гэж үздэг. Үүнийг тэвчих гэж нэрлэдэг. Харин нөгөө нэг хэсэг нь бэлгийн хавьталд орохгүйгээр бэлгийн таашаал авах арга замыг сонгодог.

Өнөө үед өсвөр насны охид хөвгүүдийн дунд архи согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байгаа нь хүсээгүй үедээ бэлгийн хавьталд орох, хүчинд автах, жирэмслэх, бэлгийн замын халдвараар өвчлөх нэг шалтгаан болж байна. Найз нөхдийн хүсэлт болгоныг хүлээж авах уу, чамд чухал ажил байгаа бол түүнийгээ бусдадаа хэрхэн зөв ойлгуулах вэ, эелдгээр яаж татгалзах вэ, хэрхэн яаж үр дүнтэйгээр “Үгүй” гэж хэлж сурах вэ гэх мэт олон зүйлд бид суралцах ёстой. Амьдралдаа харамсахгүйн тулд сайн бодож байж шийдвэр гаргаж байя найзуудаа.
Сэтгэгдэл
RSS
tamiraa   |2015-09-17 14:43:22
uuchlaarai bi neg um asuuh gsn um naddaa mungu heregte bolood neg huntei untjihsan jin uvchin avjihlaa bi odoo 14nastai yahoo odoo buur bie zasaj jadhgui uvduud bn surguulidaa yavj jadhgui tuslaaj humuuuseeeeeeeeeee
Posted image
Даваадорж   |2015-09-17 17:08:34
Эмчид үзүүл! Айгаад яваад байвал бүүр дордуулчихвал болохгүй шүү. Эртхэн үзүүл. Яг бэлгийн замын өвчин биш ч байж болно. Гол нь үнэнээ хэлээд эмчид үзүүлээд зөвлөгөө ав. Эх нялхсын өсвөр үеийн эмчид үзүүлж болно. Өөр хүмүүст хэлэхдээ зүгээр л байж байгаад доороос даараад өвдсөн ч гэдэг юм уу хэлж болно. Гол нь яг эмчид үзүүлэхдээ бол үнэнээ хэлээд үзүүлээрэй.
tamiraa   |2015-09-18 21:07:54
bayrlalaa
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.