Үр хөндөлт (Аборт) |
Аборт олон удаа хийлгэвэл хортой юу? Үр хөндүүлвэл хортой юу? Үр хөндөлтийг ямар ч сайн нөхцөлд, ямар ч сайн эмчээр хийлгэсэн үргүйдэх, жирэмсэлсэн үедээ зулбах, дутуу төрөх зэрэг ирээдүйд гарч болох хүндрэлүүүдээс хамгаалж чаддаггүй тул эмэгтэйн биед муу нөлөөтэй. Нөгөөтэйгүүр үр хөндөлтийг эмч нүдээрээ харж биш гарын баримжаагаар хийдэг учраас үр хөндөх явцдаа умайг цоолох төдийгүй гэдэс дотор эрхтнийг цоолж гэмтээх , амь насаа алдах хүртэл хүндрэл гарч болох эрсдэл ихтэй ажилбар юм. Тиймээс хүсээгүй жирэмслэлтээс найдвартайгаар хамгаалах аргуудын талаар эмэгтэй хүн бүр заавал мэдэх шаардлагатай байдаг төдийгүй өөртөө тохиромжтойг нь хэрэглэж хэвших нь илүү хялбар бөгөөд ямар ч аюулгүй хамгаалалт билээ.
Аборт хийлгэснээс хойш ууц нуруугаар өвдөж, цусархаг зүйл олон хоног гарч байна яагаад ингэдэг вэ? Үр хөндүүлсний дараа эхний өдөр умай агшснаас хэвлийгээр бага зэрэг хөндүүр байх, доошоо ариун цэврийн хэрэглэл нэвтрэхгүй бага хэмжээтэй цус гарч , хоёрдах өдрөөс цусархаг өнгөтэй бага хэмжээтэй шавхарга, гуравдах өдрөөс бараг өнгөгүй зүйл бага хэмжээтэй гараад дуусах ёстой. Харин олон хоногоор цус, цусархаг зүйл гарах, ууц нуруугаар хөшиж чилж өвдөх нь умайн хөндийд ураг, эхэсийн үлдэгдэл үлдсэн байх магадлалтай тул яаралтай эмчид хандан зохих шинжилгээнүүдийг хийлгэж онош тодруулах шаардлагатай. Абортыг соруулж хийлгэх биенд ямар бэ? Үр хөндөлтийг манай улсад 2 аргаар хийхийг албан ёсоор зөвшөөрдөг. Энэ умайн хөндийг багажаар хусаж цэвэрлэх ба тусгай шпирицээр соруулж авах аргууд юм. Аль аль нь үр хөндөлт гэдэг утгаараа эмэгтэй эрүүл мэндэд хортой нөлөөтэй. Гэвч шпирицээр соруулах арга нь орчин үеийн дэвшилтэт аргуудын нэг бөгөөд умайд гэмтэл бага учруулж үр хөндөлтөөс үүсэх хүндрэлийг бууруулахад нөлөөлдөгөөрөө давуу талтай юм. Сүүлийн үед төв суурин газрын томоохон эмнэлэгүүд энэ аргыг голчлон хэрэглэж байна. |
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...