“ Сүүлчийн бүжиг” киногийн дуу Дуучин Хаянаа
1. Амьдралын олон учрал дундаас
Бодлын олон харгуй замаас
Сэтгэлийн олон баяр гунигийн дотроос
Зөрлөгийн олон зогсоол болгоноос

Хайж явсан энэ л хайр намайг
Хан хурмаст руу дүүлэх жигүүртэй болгосон
Эрж зөрөхөд
Энэ хайр намайг эрх чөлөөтэй дурлахыг зөвшөөрсөн

ДХ: Манан төөрсөн гунигийг нарны гэрлээр тэвэрье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя.

2. Хүслийн олон сайхан эхлэлээс
Хүлээхийн олон хяслан болгоноос
Улирлын олон цас бороо дундаас
Олны олон энэ их учрал тавилангаас

Асууж сурсан энэ л хайр намайг
Зөн совингоо дагах хүчтэй болгосон
Зорьж найдах энэ хайр намайг
Олж таниагүй дурлалыг бэлэглэсэн.

ДХ: Манан төөрсөн гунигийг нарны гэрлээр тэвэрье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя.

3. Дурлуулах гэж чи гоо төрсөн болохоор
Дураараа чөлөөтэй чам руу тэмүүлэн
Хайрлуулах гэж чи ялдам төрсөн болохоор
Хамгийн нандин хэвээр чинь хайрлахыг хүснэ.

ДХ: Манан төөрсөн гунигийг нарны гэрлээр тэвэрье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя.

Сэтгэгдэл
RSS
oyu  - buruu bna   |2011-08-28 09:26:26
manand
jargii bish argadi gedeg bhaa
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.