Б.Лхавгасүрэн "Реквием", Д.Цоодол "Чамдаа би өртэй"
 Таны цаст цагаан гантигт өлмийд чинь
Цэцэг зулъя! гэж
Цэцэг түүлээ би

Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ.
Цэцэг түүхдээ уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Таньдаа цэцэг дэвсье! Гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ.
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь!
Таныгаа
Орчлонгийн үнэн мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Онолоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг урган гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацалаар чулуужсан аялгуу
Халуунаар цацсан сүү
Ижий минь би таны үргэлжлэл.
                                              
Сэтгэгдэл
RSS
tsogtoo  - d.tsoodol   |2009-05-19 08:15:35
bebe  - tsetsgen erhi   |2009-06-29 04:34:46
vneheer goe shvleg shvv te dahin dahin sonsood l bmaar
kazuya   |2009-07-06 02:16:36
yun sonsoh unshih geech monv? bebe goe shvleg bn tiimv?
eejtei hvn bolgonii shvlrg bn monv?
soko  - kkk   |2009-10-02 22:41:35
eejee tani tsast tsagaan gantig ulmiid chin
tsetsgen erh urgoy gj tsetseg tuulee
soko   |2009-10-02 22:42:04
gedeg shuuuuuuuu deeeeeeee
Зочин   |2009-11-01 03:44:48
javascript:JOSC_emoticon(""
jvvd   |2010-01-26 04:13:39
энэ шүлгийг сэтгэлээсээ уншиж олон хүнд ээж гэдэг бурханаа хайралж явахыг ухааруулж өгсөн Анандад олон олон сонсогчийх нь өмнөөс уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье,магадгүй энэ шүлгийг өөр хэн нэг нь уншисан бол ингэж олон хүнд хүрэхгүй л байсан болвуу,Сайн найрагчийн сайхан уран бүтээлийг олонд дандаа сэтгэлээсээ хүргэж яваарай,
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.