“Чамдаа би өртэй” Д. Цоодол
Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хоромоор нойрыг чинь үргээсэн хүн
Хонгорхон үрээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн

Надаас өөр байхгүй
Найз минь чамдаа би өртэй
Хувцасны янзнаас амтай юм шиг хоцроож
Худалдааны дараалалд жамтай юм шиг зогсоож
Халуун зуух ээлжгүй галч шиг мануулж
Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн
Хорвоод надаас өөр байхгүй
Хонгор минь чамдаа би өртэй
Сувд хоргойгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь
Сул хар үсийг чинь орчлон хяруугаар чимлээ.
Жаргаана даа чамайгаа жаргаана гэж санасаар явтал
Жаахан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрэлийг чинь мартсангүй, жаргааж л амжсангүй
Энхрийхэн чамдаа би өртэй.

Сэтгэгдэл
RSS
undraa  - erchuuddee   |2009-04-27 04:27:38
hi zaluusaa

ene odriin mend ene ih unen ugtei shuleg bna buh zaluus maani emegteichuudiigee ingej hairlaj ywaasai
Зочин   |2011-01-30 16:58:15
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.