Нүүрний үсийг цэвэрлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.
• Лав хэрэглэх. Нүүрний үсэрхэг хэсэгт лавыг түрхэн царцаагаад хуулж авна. Хэрэв зөв хэрэглэсэн бол үсний ёзоорыг тасалж дахин үс ургахааргүй болгодог. Чанар, найрлага сайтайг сонгох хэрэгтэй.
• Хусах. Нүүрний үсэрхэг хэсэг, сахлыг ихэвчлэн хусах аргаар цэвэрлэдэг боловч энэ нь түр зуурын арга хэмжээ болдог бөгөөд үс дахин хурдан өрвийж ургах муу талтай.
• Тос түрхэх. Зориулалтын тос нүүрэндээ түрхэхэд үсийг унагааж арьсыг зөөлрүүлнэ. Гэвч арьсыг улайлган зарим үед гэмтээдэг тал бий. Анх удаа хэрэглэх гэж байгаа бол зааврын дагуу хэсэгхэн газар түрхээд харшил өгөх үгүйг туршиж үзэх хэрэгтэй.
• Электролизийн арга. Энэ нь үсийг дахиж ургахгүй болгон үндсээр нь авдаг арга юм. Мөн зааврийн дагуу зөв хийгдсэн бол маш үр дүнтэй арга, гэм нь нилээд өвтгөдөг.
• Цайруулах арга. Сийрэг үстэй хэсэгт тохиромжтой. Үсийг цайвар өнгөөр будаж харагдахааргүй болгодог. Энэ аргыг тогтмол хэрэглэхгүй бол үс ургахад хуучин өнгө нь ялгарч гарч ирнэ.
• Хямсаа хэрэглэх. Хямсаагаар үсийг зулгааж нилээд үр дүнтэй. Хямсаагаар зулгаасны дараа улайж хавдахыг багасгахын тулд мөсийг алчуураар жийрэглэн жин тавих юмуу хүйтэн усанд базсан алчуураар бигнүүр тавьж болно.
|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...