Арьсны өнгө сэргэдэг цагийг та мэдэх үү ?
 17-20 цагийн хооронд арьсны өнгө сэргэдэг
Ямар ч төрлийн арьсанд мөсөн иллэг тохирдог талаар гоо сайханчид зөвлөдөг.
Иймээс орой амрахаасаа өмнө зөөлрүүлсэн устай мөсөөр иллэг хийгээд үзээрэй. Энэ нь таны арьсанд сайн нөлөөтэй төдийгүй үр дүнгээ богино хугацаанд харуулах юм. Мөн өглөө босоод, тэжээлийн тос хангалттай түрхэх хэрэгтэй.
Учир нь энэ цагт арьс хангалттай амарсан байдаг тул ямар ч бүтээгдэхүүнийг шингээж авдаг гэнэ. Манайхан ихэвчлэн оройн цагаар арьсандаа тэжээлийн тос түрхдэг нь ташаа ойлголт юм. Арьс өглөө илүү их арчилгаа шаардагддаг аж. Харин ямар ч тос түрхээд дараа нь зориулалтын сальфеткаар шингээж авахаа бүү мартаарай.

Хэрэв та гоо сайхны зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэхийг хүсвэл оройн 17 цаг хүртэл хүлээхийг санал болгоё. Энэ цагуудад үед арьсны амралтын үе эхэлдэг бөгөөд массаж, тосон иллэг хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга болно. Арьс энэ цагт "сэргэдэг" гэсэн үг. Дээрх хялбар зөвлөгөөг дагаж мөрдвөл таны арьс будаг энгэсгээ шингээж, толигор сайхан болно гэдэгт итгээрэй.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.