Үсээ урт ургуулмаар байна. Зөвлөөч.
Асуулт:
Нэр: kazuya, Нас: 18, Хүйс: эм
Үсээ яаж урт ургуулах вэ?

Хариулт:
Ер нь ямар нэгэн байдлаар үсийг уртасгах, тураах гээд элдэв эм бэлдмэл, ам дамжсан арга хэрэглэх нь буруу юм. Учир нь зүгээр байгаа үсээ зулгааж байгаад ургуулахтай адил шүү дээ. Сайн арчлаад л аяндаа ургахыг нь хүлээсэн нь эрүүл мэндэд илүү үр дүнтэй.
Үс арчлах олон зөвлөгөөнүүд байдаг. Жишээ болгон багахан зөвлөгөө өгье:
  • Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж байгаарай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. Крантны усыг саванд хийж тавиад хонуулаад, буцалгаж зөөллөж хэрэглэж болдог.
  • Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний ханд, халгайн хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай гэгддэг.
  • Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж байгаарай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай. Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй.
  • Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг. Үсний сэнс, хайч, индүүг хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг.
  • Мөн үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наранцэцгийн тостой хутгаж хуйхандаа сайтар түрхээд. 10-15 минутын дараа үсээ угаана. Ингэснээр үс тань тэжээл авдаг. Мөн шампунь сонгохдоо өөрийн үсэнд таарсан зөв сонголтыг хийж, тэжээл өгдөг шампуниуд хэрэглэж байж болно.
Сэтгэгдэл
RSS
БУЯНАА  - thanks   |2011-08-09 15:35:51
goe zowlogoo bn
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.