Шинэ асуулт: жирэмсэн бол яасан нь дээр вэ?
Нэр: Нинжин, Нас: 19, Хүйс: эм
Би бэлгийн харьцаанд ороод 3 хонож байна. Анхны удаа байсан л даа. Гол нь бэлгэвч огт хэрэглээгүй. Одоо хэрвээ жирэмсэн болсон бол яасан нь дээр вэ? Яаралтай жирэмснээс хамгаалах зорилготой Постинор эм одоо надад үйлчлэх болов уу? Аборт хийлгэмээргүй байна. Ямар нэгэн эмээр аргалах бололцоо байгаа юу? Уг нь бол төрүүлмээр байна тэгэхдээ бүр аргагүй байдалд орвол хаана хандаж үр хөндүүлэх вэ? Бас аборт хийлгэхэд олон янз байдаг юм шиг байсан. Ямар арга нь зүгээр бол? Мэдээж аборт яаж ч бодсон муухай бас хэцүү зүйл. Гадуур маш олон газар аборт хийдэг ч найдвартай гэх баталгаа гээд зөндөө асуудал байдаг байх. Зөвлөгөө өгч тус болооч. Хариулт:
Ийм тохиолдолд яаралтай эмчид хандсан нь дээр. Постинорын хувьд 72 цагийн дотор ууж хэрэглэх шаардлагатай. Нэгэнт 3 хоночихсон бол 72 цаг өнгөрсөн гэсэн үг тул болохгүй. Эмчийн зөвлөгөө авч, өөр эм сонгох хэрэгтэй.
Үр хөндүүлэх тохиолдолд эцэг эхтэйгээ болон өрхийн эмчтэйгээ зөвлөж, тодорхой шаттайгаар эмнэлэгт хандах хэрэгтэй. Хууль бус үр хөндөлт нь маш аюултай, мөн үргүйдэл буюу хэзээ ч хүүхэд гаргах боломжгүй хүртэл болж болно. Тиймээс дахин бэлгэвчгүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд хэзээ ч битгий ороорой!
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.