Зөвлөгөө өгч туслаач
Нэр: онжий, Нас: 18, Хүйс: эм
Би 1 сайн хөвгүүнтэй үерхээд 3 сар болж байна. тэр надад өөрөөсөө ч илүү их хайртай бүхнээ зориулж чадахаар бас үнэнч надад итгэдэг хөөрхөн гэвч би энэ бүгдийг мэддэг хэрнээ тэрэнд нэг л сайн болж өгөхгүй бас сүүлийн үед зайгаа баримаар санагдаад байдаг болчихжээ. Тэднийх тийм ч баян биш ээ бас ээж нь өвчтэй байгаа би тэр бүгдийг нь бодоод салахгүй хамт байгаа би яах ёстой вэ? Хариулт:
Магадгүй чамд хугацаа хэрэгтэй байж магадгүй. Аль ч тохиолдолд байлаа гэсэн өөрийнхөөрөө бай. Зүгээр найзууд байх нь дээр ч байж магадгүй. Магадгүй хэсэг хугацааны дараа чи түүнийг өөр нүдээр харах ч юм билүү. Хэн нэгэндээ тусламж хэрэгтэй үед нь тусалж, хамт байж чаддаг найзууд байя гээд өөрийн бодож байгаа зүйлсээ сууж байгаад ярилцаж ойлголцох нь дээр байх. Бас насан туршдаа чи хэн нэгнийг өрөвдөөд, үргэлж дэргэд нь байж чадахгүй болохоор ийм зүйл дээр аль болох эртхэн хил хязгаараа зөв тогтоож, зөв шийдэх нь дээр. Тийм сайн хүү юм бол чи түүнээс бүүр салах хайран. Амьдралд тэр бүр үнэнч сайн хайртай хүн олдохгүй, жирийн найз ч олоход хэцүү. Тийм болохоор ямар ч байсан холбоогоо бүрэн таслалгүй сайн найз хэвээрээ байвал ээж нь муу байгаа түүнд туслах боломж ч чамд байх болно. Бас сайн биш байж түүнийг хуураад хэрэггүй. Ингэж бодож байгаагаа ч түүнд хэлэх нь дээр байх аа гэж би бодож байна.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.