Аборт хийлгэсний дараа өвдөөд байгаа яах вэ?
Нэр: оюука, Нас: 21, Хүйс: эм
Би анх удаа бэлгийн харьцаанд санамсаргүй орчихсон юм.тэгээд сарын дараа их өндөр халуурч нуруу тасрах гэж байгаа юм шиг айхтар өвдсөн, дараа нь гайгүй болсны дараа нь би аборт хийлгэсэн. харин одоо хүндрэхээр хэвлий хавьцаа яг юм зулгааж байгаа юм шиг өвдөөд байх юм яах вэ?


Хариулт:
Нуруу яагаад өвдсөн болох талаар эмчид хандсан уу? Аборт нэгэнт хийлгэсэн, тэгээд одоо зовиур илэрсэн хэвээр байгаа бол яаралтай мэргэжлийн сайн эмчид үзүүлж, ЭХО-д харуулж зөвлөгөө авсан нь дээр. Зүгээр хямрал ч байж болно. Ямартай ч абортын дараа ойр ойрхон хугацаанд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж хяналтанд байсан нь дээр байдаг. Учир нь Аборт бол эмэгтэй хүний биед маш их өөрчлөлтийг үзүүлдэг бөгөөд өөр хүндрэл байж болохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс хамгийн гол нь эмчид хандаж, үзүүлж шинжлүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.