Хайр |
Нэр: yunga, Нас: 14, Хүйс: эм bi neg bandid 4 jil sain bga yum l da gevch ter mini sain naiztai 3 udaa yerhesen bi ih huurhun l duu gevch bi tuuntei l yermeer bna nadad tuslaach Хариулт: Чи дөнгөж 14-тэй болохоор яарах хэрэггүй гэж бодож байна. Зүгээр л найз байж болно шүү дээ. Найзтайгаа уулзаад хамт байхад нь хамт байж ч болно. Гэхдээ хамгийн гол нь хичээл номоо сайн хийгээд, өөрийнхөө сайн талуудыг түүнд харуулахыг хичээгээд үз. Ер нь хайр гэдэг зүйлийг ямар нэгэн шидтэн ч удирдаж чадахгүй гэж үлгэр дээр гардаг шиг бид ч бас удирдаж чадахгүй. Гэхдээ хүн өөрөө ухаалаг, шилдэг байж чадвал ихэнх эсрэг хүйснийх нь хүмүүс түүнд татагддаг. Тиймээс түүнд тоогдохыг хүсэхээсээ илүү өөрийгөө улам илүү хөгжүүлээрэй. Дан ганц хөөрхөн байлаа гээд тэр нь эрэгтэй хүнийг татах зүйл болж чаддаггүй. Залуучууд хоорондоо хоосон толгойтой барби охин хэмээн зарим охидыг ярьдаг. Тиймээс царайнаас гадна хичээл ном, эрдэм мэдлэг их чухал шүү. Бас биеэ авч явах байдал, харилцаа гээд ойр тойрныхоо бусдын анхаарлыг татаж чаддаг найз нөхөд, ах эгч, багш хүмүүсээс ч бас зарим зүйлийг сураад авч болно. |
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...