Etseg ehteigee zorchildoj, ih uurlaj buhimdah ni osvor nasniihan tohiolddog zuil uu? |
Нэр: Benny, Нас: 18, Хүйс: эр bi eej aavtaigaa bainga shahuu muudaltsah ym aa. zarimdaa ted minii meddeg yumiig zaagad ch bga yum shig namaig bur joohon huuhed shig l haritsah yumaa tgd namaig oilgohgui bgad ni uur hureed ugnees ni ulam zormoor sanagdah yum. Ta buhen yaraltai zovlogoo ogooch... Хариулт: Ер нь бол тийм ч ховор биш ээ. Аль болох тайван байж, тэднийгээ хүндэлж харилцах хэрэгтэй байх. Магадгүй тэд чамайг хүндлэхгүй, жаахан хүүхэд шиг харилцаж байгаа мэт санагдаж байж ч болно. Харин чи үйл хөдлөлөөрөө том хүн болсон гэдгээ тэдэнд ойлгуулж, хичээгээд, аль болох тэдний хүссэн зүйлийг нь яагаад ийм зүйл надаас хүсээд байна вэ гэдгийг нь сайн бодож үзээрэй. Уур бухимдал гэдэг зүйлийг аль болох барьж, болж өгвөл тэр хэсэг хугацаанд өөр өрөөнд орж, хөгжим сонсож, ном уншаад мартаж тайвшраад, хэдийгээр чиний зөв байсан ч уучлал гуйгаад, өөрийн бодож байгаагаа уурлалгүй тайван тайлбарлаж ээж аавтайгаа ярилцаад бас нэг үзээрэй. Хэрэв үнэхээр чамайг ойлгохгүй байгаа бол хэлсэн зүйлсийг нь сайн бодоод, өөрийнхөөрөө шийдвэр гаргасан нь дээр л дээ. Нэгэнт аав ээж чинь ч чиний дотор орж чадахгүй болохоор чи өөрөө л үг хэлээрээ илэрхийлж гаргахгүй бол хэн ч чамайг чамаас илүү ойлгохгүй, гаднаа харагдаж байгаагаар чинь л дүгнэнэ. Эхний хэсэгт хэцүү байдаг ч уур бухимдлаа яг тухайн үед нь хэд хэдэн удаа бариад сурчихвал дараагийн удаагаас нэг их дэмий зүйлд бухимдаад, шатаад байхаа больчихдог. Оролдоо хичээгээд, үгээ залгиад, дэмий бухимдлыг дараад нэг үзээрэй. |
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...