Сарын тэмдэг ирсэн үед жирэмсэн болдог уу?
Асуулт:
Нэр: GUUSUUNEE.COM, Нас: 18, Хүйс: эм
SARIIN TEMDEG IRSEN UYD HUNT UNTUUL JIREMSEN BOLDGUI GJ UNEU YUM BOLOV UU


Хариулт:
Жирэмсэн болох магадлал бага гэж үздэг. Учир нь хүн бүрд харилцан адилгүй, ядрах, биеийн хүчний ачаалал гээд олон зүйлээс хамаардаг боловч ихэвчлэн өндгөн эс гадагшласнаас хойш ойролцоогоор 14 хоног орчмын хугацааны дараа сарын тэмдэг ирдэг.

Гэхдээ зарим эрдэмтдийн үздэгээр сарын тэмдэг ирэх үед бэлгийн харьцаанд орох нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж тайлбарладаг. Өндгөн эсийн гадагшлах хугацаа, эр бэлгийн эсийн амьдрах хугацааг тооцоолон жирэмлэлтээс хамгаалах аргыг уламжлалт буюу хуанлийн арга гэж нэрлэдэг. Найдвартай биш арга юм. Залуу, тогтвортой харилцаатай гэр бүлийн хосын хувьд хэрэв хуанлийн аргыг бэлгэвчтэй хослуулан хэрэглэх хүсэлтэй бол эмчээс сайтар зөвлөгөө, тайлбар зааврыг авах хэрэгтэй.

Гэсэн ч хамгийн найдвартай хамгаалалт бол бэлгэвч хэрэглэх юм. Энэ нь жирэмслэлтээс болон бэлгийн замын халдварт өвчнөөс давхар хамгаалдаг.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.