Санаа зовоод байна туслаач |
Сайн байна уу. Би нэг тэмбүү гэдэг муухай өвчин тусаад халдварт дээр эмчлүүлж байсан юм. Тэгээд сорилийн шинжилгээ авахад эдгэрсэн эрүүл гэж гарсан гэсэн хэдий ч миний санаа зовоод байнга шинжилгээ өгдөг боловч бүгд л эрүүл гэж гардаг. Гэсэн хэдий ч нэг л сэтгэл санаа амарч өгөхгүй хэцүү юм аа. Цусны шинжилгээнээс өөр илүү найдвартай яг 100% үнэн гардаг шинжилгээ хийдэг газар байдаг болов уу? Надад туслаач байнга л сэтгэл санаа зовоод хэн нэгэнд ахуйн замаар ч юмуу халдаах вйи гэж үргэлж санаа зовоод хэцүү байна туслаач.
Тэмбүү өвчний талаар энд дарж товч мэдээлэл авч болох ба энд дарж Англи хэл дээр дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Өөрийн чинь хувьд бол өвчин эхэлснээс хойш 3-4 долоо хоногоос хойш цусны буюу серологийн шинжилгээг, хэд давтан өгөөд халдвар илрээгүй бол тэмбүү бүрэн эдгэрсэн байна. Гэхдээ энэ нь дахин тусахгүй гэсэн үг биш юм. Тэмбүү өвчин нь тэмбүүгээс үүссэн шархтай хүний шархнаас ялгарах шүүс зэрэгт нь өөр хүн хүрэх замаар халдахаас бусдаар ахуйн хавьтлаар халдварладаггүй, бэлгийн замаар болон, эхээс төрөх үед нярай хүүхдэд нь, тэмбүүтэй хүний цусыг өөр хүнд юүлэхэд дамжин халддаг өвчин юм. Цусны донорын цусыг орчин үед нарийн шинжилдэг болсон тул энэ нь бас ховор тохиолддог. Мөн эмчилгээ хийлгээд эмчийн зааврыг бүрэн дагаж, эмчилгээгээ бүрэн хийлгээд, зохих хугацаанд хяналтын шинжилгээнүүдийг өгч байсан бол айх хэрэггүй. Харин цаашид бэлгийн замаар үүнээс ч муухай олон өвчин халддагийг санаж яваарай.
|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...