Нэр: bebe, Нас: 19, Хүйс: эр
Би нэгэн зэрэг 2 охинд сайн болчихлоо яах вэ? Тэгэхдээ тэр 2 надад сайн гэдгийг би мэдэхгүй. Ядаж тэр 2 бие биенээ таньдаг, нэг байгууллагад цуг ажилладаг би яах вэ? Би ганцаараа явмааргүй байна. Хариулж өгөөч.
Хайр сэтгэл гэдэг тоглоом биш гэдгийг санаарай. Хэн нэгнийг гомдоовол эргээд чамд ч бас хэцүү байх болно. Тиймээс таалагдсан охид бүхэнд хайртай болчихлоо гэж гүйлгүйгээр хэлээд хэсэг хугацаанд сайн найзуудын харилцаа тогтоож байгаад, өөрийнхөө зүрх сэтгэлийг хэнд нь илүү сайн болохоо олж мэдэх нь дээр байх. Найзлах явцад чи ч бас тэднийг илүү таньж, тэд ч чамайг таних болно. Магадгүй тэд хоёулаа ч чамд тохирох хүмүүс биш байж болно шүү дээ. Тиймээс яаралгүй сайхан найзууд байж нэгнээ бие биенээ ойлгож танилцах нь дээр болов уу. Үнэхээр хэн хэндээ сайн болоод хайртай болвол аяндаа л бүх зүйл тодорхой болох байх. Дахин асуух ярилцах зүйл гарвал хэзээд эргээд хандаж харилцаж байгаарай.

|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...