хилэнцийнхэн ямар хүмүүс байдаг вэ?
                         
 ЕРӨНХИЙ ЗАН БАЙДАЛ
Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг юм. Энэ ордонд төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг.АНУ-ийн ихэнх ерөнхийлөгчид энэ ордонд төрсөн байдаг.
Хилэнцийн ордныхон нарийн зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.
Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэйба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг.
Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оюун ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг, эсрэг хүйснийхэн түүнд их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг.
Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайлагдашгүй байдаг.
Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй . Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч аргатай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог.
Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг, түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг.
Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээ ч уучлахгүй. Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг. Энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юу ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.
Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй.
Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй.
Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юу хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог.
Тэр албадлаганд туйлын дургүй, хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг.
Өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг.
Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй.
Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий.  Эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог.
 
ЭРҮҮЛ МЭНД
Хилэнцийн биеийн эсэргүүцэл нь маш сайн. Эдгээр хүмүүсийн дунд урт насалдаг хүмүүс их. Тэр их даамхай тэсвэртэй. Тэр амьдралын агуу их нөөцтэй.
Òîì àëàã нүд өргөн хөмсөг зэргээрээ амархан танигдана.
Хилэнц өвдөх нь ховор харин өвдвөл, өвчин нь ноцтой бөгөөд хэцүү хэлбэрээр явагддаг. Өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө удирдаж чадна гэж боддог. Ер нь бол тийм л дээ. Эмч нарт итгэх нь ховор. Эмчээс илүү өөрийнхөө өвчинг өөрөө мэднэ гэж боддог.
Хилэнцийн хоолой, хамар, нуруу, зүрх, цусны эргэлтийн систем, хөл /судас бүдүүрэх/ зэрэг өвчнөөр өвдөх хандлагатай. Азгүй тохиолдлоос болгоомжлох хэрэгтэй, аюулыг тоохгүйгээс болж тэр ихэвчлэн ийм тохиолдолд ордог. Гал, тэсрэлт, дэлбэрэлт, түймэр, цацраг зэрэг нь түүнд аюултай.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай,Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг. Сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, õºãæèì÷èí,  болно.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Бас агаартай нийцдэг.
Хилэнц нь ордуудаас хамгийн секс, мэдрэмтгий нь юм. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонсдог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь өгнө. Өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа ба өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд тэр амжилт олдог.
Тэр худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор.  Ийм учраас түүний  гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг.
Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, хүүхдүүдээ ч ийм занд сургана.
Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй.
Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз болно. Сүүдэр талдаа амьдрахыг илүү эрхэмлэдэг.
Хэдий хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нь ч амрахаар болвол хүнгүй, чимээгүй газар амрах дуртай, бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар усны хажууд байвал илүү сайн. Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай.
Зурхайчдын тэмдэглэснээр: Хилэнц төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь үхдэг эсвэл түүнийг төрсний нэг жилийн дараа үхдэг. Харин хэрвээ хилэнц үхвэл, түүний үхсний нэг жилийн дараа эсвэл үхэхээс нь нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь төрдөг.
Ийм явдал 100 - гаас 95 - д нь тохиолддог. Тайлбар нь Хилэнц - сэргэн мандалтыг дүрсэлж байгаа юм.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Мариа - Антуанетта, Шиллер, Паганини, Ломоносов, Достоевский, Тургенев, Клод Моне, Роден, Пикассо, Рузвельт, Р. Кеннеди, Вивьен Ли, Р.Ганди
ХИЛЭНЦ-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нууцлагдмал гоо үзэсгэлэнтэй, сэтгэл болон дур булаасан, бардам, өөртөө маш итгэлтэй хүн юм. Бүсгүй хүний жинхэнэ шинж чанартай гэж өөрийгөө боддог мөн ингэж бодох үндэслэл ч бий.
Хилэнц - эмэгтэй нь ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, маш хүнлэг,тэр захирах, эрх дархтай байх дуртай бөгөөд хүчтэй зан араншинтай.
Хилэнц - эмэгтэй хоёр янз байдаг. Эхнийх нь далд зантай, ухаан болон номхотгошгүй эрч хүч зэрэг нь хилэнцийн эрэгтэй дөхөм. Энэ эмэгтэйгийн шаардлагыг хангах эрэгтэй хүн ховор. Ийм эмэгтэйд ихэвчлэн сул дорой, шийдэмгий бус эрэгтэйчүүд татагддаг, харин хэрвээ нэгэнт ийм эрэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бол эр нөхөртөө тушаал дэвшихэд нь туслана.
Дараагийнхан үнэхээр үйлийн үргүй эмэгтэй байдаг. Тэр их сээтэгнүүр, хэрэгт дуртай, тэр эрч хүчтэй, ухаантай, үзсгэлэнтэй.  Эрэгтэйчүүд түүний төлөө бүр галзуурах нь холгүй байдаг. Ийм эмэгтэй эрэгтэй хүнийг ядууралд бүр амиа хорлоход нь хүргэж чадна. Эмэгтэй нь оньсого мэт, догшин, халуун байдаг.
Энэхүү эмэгтэйтэй ганцхан удаа тачаал мэдэрсэн эрчүүд түүнээс салж чадахаа больж боол нь болдог. Энэ эмэгтэйн төлөө эрчүүд ажил төрлөө бүр гэр бүлээ хүртэл хаяж явдаг. Эрчүүдийг түүнээс юу ч салгаж чадахгүй.
Хилэнцийн эмэгтэйтэй  гэрлэсэн бол сайн эхнэр болдог, эр нөхрийнхөө ажилд жинхэнэ туслагч нь болж, ажил алба хөөцөлдөхөд нь тусладаг. Хэрэгтэй үедээ өөрийнхөө жинхэнэ зан байдлаа чадварлагаар дарж, эрэгтэйчүүдийг өөрийн дур булаасан байдлаараа òатна. Түүнээс сохор хайрыг хүлээсний хэрэггүй. Таныг нэвт харж ухаан бодолд чинь юу байгааг чинь ойлгодог тул түүнтэй тоглосны хэрэггүй. Хэрвээ өөрөө доромжлогдсоноо мэдэрвэл танд аюултай болно. Түүнтэй сэрэмжтэй байх хэрэгтэй.
Тэр ингүүхэн бас уян зөөлөн байж чаддаг. Хүчтэй хайрлаж бас хүчтэй ч үзэн ядаж чадна. Энэ эмэгтэйд ид шидийн чадвар байдаг, хааяа бүр жинхэнэ шулам мэт санагдана. Анхныхаа харцаар ирээдүйн нөхрөө таах чадвартай мөн нөгөөдөх нь ч даруй нөлөөг мэдэрнэ. Тэр эрэгтэй нь эсвэл дур булаасан байдалд нь хүчтэй автана .
Сул дорой эрчүүдийг ойшоож үздэггүй. Тэр их зантай, биеэ тоосон хүч чадалтай эрэгтэйд татагдана. Энэхүү эрэгтэй нь эрэлхэг зоригтой, хөгжсөн оюун ухаантай ба юм бүхнээрээ эмэгтэйгээсээ давуу байх ёстой тэгэхдээ хилэнц эмэгтэй нь ч өөрийн хувь хүнийхээ чанарыг хадгалах боломжтой байх ёстой.
Хэрвээ ийм эмэгтэй анхаарлаа тань руу хандуулсан бол та өөрийгөө бусдаас илүү гэж үзэж болно. Түүнтэй ойртсноороо та өөрийгөө жирийн бус хүн гэж бодно. Түүний хайр таны хүлээж байгаагаас илүү байна. Хилэнц эмэгтэйн занг хүсэл тачаал гэдгээр тодорхойлж болно. Тэр өөрийн дотор буцалж байгаа тачаалаа хянахыг хичээдэг тэгэхдээ танихгүй хүнтэй нэлээн хүйтэн ба гаднаа тун тайван байдаг. Түүнийг тоомсоргүй гэж төсөөлөмгүй. Түүнд ямар нэгэн юм зүгээр таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна гэж байхгүй.
Түүнд олон сайн эрхэм чанарууд байдагтай эн тэнцүү бас олон муу муухай чанарууд бий. Амьдралдаа их юм үзнэ. Тэгэхдээ хов жив түүнээс холуур өнгөрдөг. Тэр ямар нэгэн байдлаар ихэнх эмэгтэйчүүдээс дээр үлддэг.
Хилэнц эмэгтэй нь бусдын нууцыг хадгалж чаддаг ба бусдын нууцыг мэдэх дуртай харин өөрийнхөө нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй. Хэний ч өмнө нүглээ ярихгүй, түүний сэтгэлийн нууц нь долоон тангарагийн цаана байгаа.
Хүч чадалтай гэж боддог хүндээ үнэнч байна. Бусадтай ёс зүй хадгалан харьцдаг нь түүнийг хааяа хөндий хүйтэн болгодог.
Тэр ихээхэн тэсвэр хатуужилтай эмэгтэй. Энэ чанарууд нь сэтгэлийн дарамттай байдлыг мөн архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхийг даван дийлэхэд нь туслана.
Хилэнц эмэгтэй эр нөхөртэй гэр бүлтэй боловч танд дурлавал нөхцөл байдал үүнд саад болж байсан ч таныг хайрласаар л байна, түүний тухай юу ярих нь түүнд хамаагүй. Ийм харьцааг гэрлэлтээс илүү сайн, илүү үнэнч  шударга гэж боддог.
Тэр өөрийнхөөрөө л амьдардаг. Гэртээ зөвхөн тантай хамт байхдаа таны нүд рүү эгцлэн харж юу бодож байгаагаа шууд хэлж, бүр зодоонд хүргэх хэрүүл үүсгэж  ч чадна гэхдээ áóñäààñ таныг ямагт өмгөөлж хамгаална.
Түүний гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Маш амттай хоол хийдэг, хоол нь ямагт цагтаа бэлэн байдаг, бүх юм байрандаа. Гэрээ эмх замбараатай байлгах дуртай. Тэр их сэжиглэмтгий бас их хартай. Болгоомжтой байгаарай. Харин танд хэдий шалтгаан байсан ч хэзээ ч түүнд сэжиглэсэн зүйлээ битгий хэлээрэй. Шалтгаан ч байх болно учир нь тэр эрчүүдтэй учир ургуулахдаа гарамгай. Хардалтаа дарж, түүнээс юу ч битгий асуу, тэртээ тэргүй тэр танд юу ч хэлэхгүй. Хилэнц - эмэгтэй ийм л байдаг юм.
Түүнийг байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрчлөх боломжгүй. Үүнтэй эвлэр эсвэл түүнээс яв. Бусдын үзэл бодлыг сонсох дургүй нь түүний хамгийн муу чанаруудын нэг юм. Нэг удаа та түүнд худлаа ярьвал, хариуд чинь хэд ч хамаагүй худлаа ярина. Хэрвээ хэрүүлийн дараа унтахад нь та түүнийг үнсээгүй бол таныг сарын хугацаанд ч тэр үнсэхгүй, тэгээд өөрийн энэ гаргасан зан байдлаа их шударга гэж үзнэ.
Гэхдээ бас таны түүнд гаргасан сайхан сэтгэлийг чинь ч бас мартахгүй, çààâàë ñàéõàí ñýòãýëèéí хариу барина.
Хилэнцүүд мөнгөний хэрэг дээр амжилттай байдаг боловч түүний зан нь тааварлашгүй, нэг бол мөнгөө хураадаг, нэг бол аймшгийн зарцуулдаг. Мөнгө байхгүй байвал тэр маш их аз жаргалгүй болдог. Материаллаг байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулна.
 
 
Сэтгэгдэл
RSS
kazuya  - wow !   |2009-06-11 08:12:45
bi hilentsiin ordniih mon vv? ene nadtai barag l taarch bn shvv tiim vv? he he erch hvchtei bdal n ilvv goe sanagduulj bn tiim vv?
kazuya   |2009-06-11 08:13:43
hilents emegtein zan ih taalagdlaa mon v?
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.