2009.08.2 - 08.9 Хумхын ордон
Та хамт ажиллагсад, найз нөхдөдөө анхаарал хандуулж, шаардлагатай бол тэдэнд тус болохыг бодоорой. Албан ажилд хамтран ажиллаж байгаа хүмүүст мөнгө санхүүтэй холбоотой асуудал тулгарч магадгүй. Бусадтай үг зөрж муудалцахгүй байхыг бодоорой. Зарим тохиолдолд таны шийдэмгий зоримог байдал бусдын атаархал, дургүйцлийг хүргэдэг шүү.

 
Эсрэг хүйсний хүмүүст танд тэдний тусламж хэрэгтэй байгааг харуул.
Аливаа хүнд хэцүү, өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Алдаа гарсан тохиолдолд тэр даруйд нь засах хэрэгтэй. Гэрээс гарахдаа өмсөх хувцсаа зөв сонгохыг бодоорой. Хүмүүс таныг гадна дур төрхөөр тань дүгнэх болно.
Аливаа тохиолдолд хянуур болгоомжтой бай. Та хэн нэгэнтэй муудалцахгүй байхыг хичээгээрэй. Найз нөхөд, ойр дотны хүмүүс тань хагаралтай, хэрүүл маргаантай байвал зохицуулах гэж дунд нь орж болохгүй. Та эрч хүчээр дүүрэн, шийдэмгий байх болохоор боломжийг ашиглан их зүйл хийж бүтээхийг хичээгээрэй. Ажил албандаа мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох хэрэгтэй.
Сэтгэгдэл
RSS
Зочин   |2011-03-11 23:34:03
Зочин   |2011-12-02 17:53:06
Зочин   |2011-12-02 17:53:07
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.