Зурхай

Энэ хүн бол амьдрал болон хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй, гэхдээ үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хүн.

 Тэр уужим уудам байдалд дуртай. Тэр төрөлхийн шударга хүн тиймээс үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэр шууд эсэргүүцнэ. Ёс суртахууны дүрэм журам нь түүний хувьд их чухал ихэвчлэн тэр бүр ёс суртахууныг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл, арга мэх зэргийг үзэн яддаг.

Түүнийг зөрүүд гэж хэлэхгүй ч хэт шулуун, буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан. Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул санхүү болон эд хөрөнгийн асуудал түүнд байдаггүй.

Түүний ухаан нь хурдан, бодитой, ажигласны үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэр гүн ухааны бодол болж, мөрөөдөж суух дуртай.

Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг өөрөө ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Энэ бүхэн өөрийн болон түүний амрагийн хоорондох харьцааг их хүндрүүлдэг.

Түүнийг эргэн тойрч буй хүмүүсээс түүний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авсан тохиолдолд л түүний чадварууд бүрэн хөгжинө. Түүнийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу.

Түүний зан чанарууд: ажигламтгай, гярхай, удирдах чадвартай, авхаалжтай, ухаалаг,аливаа асуудлыг өөрийнхөөр шийддэг,бодит байдлыг эрхэмлэдэг.

 

 

Сэтгэгдэл
RSS
senji  - fgh   |2011-06-23 16:03:52
yu yunih yum be yamar ch utga alga esvel utga bgaa yum uu
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.