Б.Лхавгасүрэн "Хүүдээ унших шүлэг"

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүнээ би,,,

Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь

Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ...

 

Залуу насны багтаж ядсан аагинд

Заамны товч нулимс шиг унаж

Дээл битгий хэл               

Дэлхий багадсан чиний насанд аав нь

Үүл хуйлартал янцгаах морьдын

Дэл сүүлний салхинд дунд

Үнэн дүнсгэр уулынхаа

Дэнж бэлийн цэцгэн дунд

Бүрэг номхон зантай нь

Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисонсон

Аав нь хүүгээ согтуу явахыг харахад

Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай

Аавыг чи лав 2 болгон үзэж байгаа

Нэг нь үхэхэд

Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа

Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан юм шүү! Үр минь
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.