Нүүрний үс

Нүүрний үсийг цэвэрлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.
• Лав хэрэглэх. Нүүрний үсэрхэг хэсэгт лавыг түрхэн царцаагаад хуулж авна. Хэрэв зөв хэрэглэсэн бол үсний ёзоорыг тасалж дахин үс ургахааргүй болгодог. Чанар, найрлага сайтайг сонгох хэрэгтэй.
• Хусах. Нүүрний үсэрхэг хэсэг, сахлыг ихэвчлэн хусах аргаар цэвэрлэдэг боловч энэ нь түр зуурын арга хэмжээ болдог бөгөөд үс дахин хурдан өрвийж ургах муу талтай.
• Тос түрхэх. Зориулалтын тос нүүрэндээ түрхэхэд үсийг унагааж арьсыг зөөлрүүлнэ. Гэвч арьсыг улайлган зарим үед гэмтээдэг тал бий. Анх удаа хэрэглэх гэж байгаа бол зааврын дагуу хэсэгхэн газар түрхээд харшил өгөх үгүйг туршиж үзэх хэрэгтэй.
• Электролизийн арга. Энэ нь үсийг дахиж ургахгүй болгон үндсээр нь авдаг арга юм. Мөн зааврийн дагуу зөв хийгдсэн бол маш үр дүнтэй арга, гэм нь нилээд өвтгөдөг.
• Цайруулах арга. Сийрэг үстэй хэсэгт тохиромжтой. Үсийг цайвар өнгөөр будаж харагдахааргүй болгодог. Энэ аргыг тогтмол хэрэглэхгүй бол үс ургахад хуучин өнгө нь ялгарч гарч ирнэ.
• Хямсаа хэрэглэх. Хямсаагаар үсийг зулгааж нилээд үр дүнтэй. Хямсаагаар зулгаасны дараа улайж хавдахыг багасгахын тулд мөсийг алчуураар жийрэглэн жин тавих юмуу хүйтэн усанд базсан алчуураар бигнүүр тавьж болно.

 

Сэтгэгдэл
RSS
sikk   |2011-03-15 21:13:42
hymsaa gj yu yum be?? ymar yum bdgiin sn medku bnaldaa zurag ni bnuu?
Зочин  - Ийм юм байдаг:   |2011-03-17 23:57:54
http://upload.ecvv.com/upload/Product/200801/C200641295428507595_Eyebrow_Tweezers_Cosmetic_Tweezers_forceps.jpghttp://
ss22   |2011-03-19 20:34:03
haymsaagar ni awbal dahij urgah uu? Law gj yu be?
Зочин   |2011-03-21 19:06:47
Ер нь бол огт ургахгүй биш ургах байх. Лав гэдэг нь зориулалтын хуулдаг маскнуудыг хэлж байгаа байх аа.
Зочин   |2011-06-17 00:43:46
law ni haaguur bdag yum be haana bdag ve yamar yum bdiin manaihaan
Админ   |2011-06-17 20:20:50
Сайн мэдэхгүй юм аа. Гоо сайхны газруудаас, эсвэл гоо сайхны бараа зардаг том дэлгүүрүүдээс асууж үзсэн үү?
Зочин   |2011-06-17 23:11:18
law ni haaguur bdag yum be haana bdag ve yamar yum
Зочин   |2011-08-23 01:03:44
geriin nuhtsuld yaaj arilgah ve?
Зочин   |2011-09-12 23:53:34
yaaj iluudel usee arilgah ve bi ih userheg l deee nuur suga geed l buh gazraar ud urgasan. odoo yaah ve geriin nuhtsuld yaaj arilgah vee hyamdhan goo saihnii zuil bna uu uuu? zaaval helj uguu rei humuusee \er\
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.