Та жингээ хасах энэ аргыг мэдэх үү ?
 
Охид бүсгүйчүүд болон бусад хүмүүс жин нэмэгдэх хандлага ихсэж энэ талаар санаа зовсон байдал нийтлэг байдаг. Тэгвэл илүүдэл жингээ хасах таатай тэгээд бас төвөггүй аргын нэг бол уурын баннад суух гэхдээ ийм чухал зүйлд ганцхан уурын баннад найдах хэрэггүй. Долоо хоногт нэгээс хоёр удаа уурын баннад сууж, уураар биеэ цохиулан, бага идэж, илүү их хөдлөх аваас та үр дүнг нь ганцхан сарын дараа л ажиглагдах болно.

Уух уу, эсвэл болих уу
Та уурын баннад хэд хэдэн удаа суухад жин хасахын зэрэгцээ 500-1500 мл шингэн алдана. Энэ бол таны эрмэлзэх ёстой үр дүн биш. Та амны цангаагаа гарган ус уумагц, өөрөөр хэлбэл таны биенээс хөлс болон халуун амьсгалын тусламжтайгаар гадагшилсан шингэнг дахин нөхөх аваас таны биеийн жин эргээд л хуучин хэвэндээ орно. Энэ дүрэм ихэвчлэн саунд суудаг хүмүүст хамаатай. Учир нь халуун хуурай агаар хүнийг илүү их хөлөргөдөг юм. Та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Таны биед агуулсан чийгнээс нэг хувь нь уурших тохиолдолд таны ам бага зэрэг цангана, хоёр хувь нь ууршвал та илүү их цангаж, ам тань хатаж, балга усгүй байж чадахгүй мэт сэтгэгдэл төрнө. Зарим хурдан турах зориг шулуудсан хатагтай нар энэ бүгдийг тэсэн гарч, зорилгодоо хүрэх эрмэлзэл дүүрэн байж, ам цангаж хатаж үхэх гэж байгаа ч ганц ч дусал ус уулгүй "гүрийдэг". Энэ нь сайнд хүргэхгүй. Ингэж байж халуун ууранд цохиулах боломжтой. Дээрээс нь хүний биен дэх ус, давсны тэнцвэртэй байдал алдагдана. Хүн хөлөрснөөр хүний биенээс зөвхөн чийг төдийгүй мөн хүн амьд явахад туйлын хэрэгтэй эрдэс давс гадагшилдаг. Ер нь бол хүний биед шингэн багасах тохиолдолд бие организмын дотоод орчин бохирддог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл арьсан доорх өөхний няцралт муудаж, целлюлит үүсэх явдал хурдасдаг. Энэ танд хэрэгтэй гэж үү?

Болж өгвөл оройн цагаар баннад орж бай
Чийгтэй агаарт хөлс удаан ууршдаг, өөрөөр хэлбэл дулаан ялгаруулалт багасна. Тэгвэл орос уурын баннад арьсан доорх эслэг саунд сууснаас илүү идэвхтэй халж, өөрөөр хэлбэл биеийн "үхжил" хурдан явагддаггүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эд эсэн дэх бодисын солилцоо өндөрсгөж, өөх маш хурдан няцарч эхлэнэ. Иймээс орос баннад орохын өмнө эхлээд халуун шүршүүрт орж хэсэг зогс. Ингэснээр таны бие эхлээд хална, ингэвэл баннд орсны үр дүн илүү их гарна шүү дээ. Та шууд л банн руу гүйгээд орчих юм бол арьсан доорх эд эсээ халаах гэсээр байгаад цаг их алдана. Таны арьсны эд эс зохих температур хүртэл халахаас нааш өөх "шарагдахгүй" шүү.
Шүршүүрт орж байхдаа биеэ савандахын хэрэггүй. Таны арьсны өөхөн давхарга арьсыг ууранд хуурайшихаас хамгаална. Энд байнга санаж явах бас нэг чухал зүйл байна. Та орос баннанд сууж байхдаа илүү дутуу өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Энэ юу гэсэн уг вэ гэвэл яаж мэдэх вэ танд гэв гэнэт хэт их халууцсанаас болж хүйтэн шүршүүрт орох санаа төрж болох юм, ингэж л болохгүй шүү. Эс тэгвээс та хүйтэн усанд орсоноор таны бие хүйтэн болж, арьсны шар нүх тагларч, арьсан доорх цусны судас нарийсч хөлс ялгаруулах, өөх шатаах үйл явц эрс багасдаг. Та баннад орох болгондоо банны өмнөх өрөөнд биеэ дулаан алчуураар ороон, өмнө нь бэлдсэн уух юмаа тавтай ууж амрах нь зөв.
Та халууцна, гэхдээ тэс, тэвч тэгвэл та ялна, амжилт удахгүй мэдрэгдэнэ. Бас нэг зүйлийг сануулахад та хөлрөх болгондоо халуун шүршүүрт орох хэрэгтэй өөх няцарснаас ялгарах бодис хөлсний хамт арьсаар дамжин гадагшилдаг юм. Эднийг хурдан угааж авахгүй бол 10-15 минутын дотор эргэн сорогдож, цаашид өөх шатаах ажлыг тань хүндрүүлнэ. Хэрэв та саунд орохыг илүүд үздэг бол биендээ зөгийн бал түрх. (танд зөгийн балны харшилгүй бол шүү дээ) Зөгийн балны хучлага дор таны арьс төдийгүй өөхний эслэг маш сайн хөлөрч, үр дүн нь оросын уурын баннад суусан мэт үйлчилгээтэй байх болно.
Боломж оройн цагаар баннад орж бай, ингэвэл шөнө унтаж байхад хүртэл өөх шатаж байна та өглөө босоод 300-500 грамм хөнгөрсөн байх болно.

/Дээдсийн хүрээлэн/


Сэтгэгдэл
RSS
Зочин   |2010-04-02 12:26:35
hvve tgher halutsuul us uusan n sn gsn vg tme!
bs halutsaj holrohoro halun usand or gdn vg yumu te?
ундрал  - мэдэхгүй юм даа   |2011-07-30 22:12:50
сонин юм даа халуун усанд орохоор хамаг арьс суларчдаггүй юмуу? тэр тусмаа шилжилтийн насний хүүхдийн арис сулараад улам таргалдаг гэж бодож байна....?
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.