Ямар хүний үс их унадаг вэ?

Үсийг ургуулахад бие организм дахь кали, натрийн хэмжээг тохируулах нь чухал ажээ. Үсээ ургуулахын тулд усанд чанасан ямар ч хольцгүй будаагаар 14 хоногийн турш тогтмол хооллох ёстой гэнэ. Ингэснээр организм дахь хорт бодисыг гадагшлуулж дотор эрхтэнг цэвэрлэдэг байна.


Үсээр оношлоно. Биеийн дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үсэнд өөрчлөлт ордог. Иймээс хүний биеийн байдал, өвчний шинж тэмдгийг үсээр оношлодог байна.
Үсээ арчлахын тулд та юуны өмнө эмчид үзүүлж онош тогтоолгон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үсний арчилгааг дан ганц гоо сайхны аргаар шийдэхгүй.
Элэг цөсний өвчтэй, ходоодны шархтай хүмүүсийн үс илүү их унадаг байна.
Элэг цөсний өвчин хурц үедээ ороход үс хэт тослог болдог.
Бөөр өвдөхөд үс хэт их хуурайшдаг.
Бамбай булчирхайн өвчинтэй хүний үс эрт бууралтдаг.
Төрөхөөс удамшсан бөөрний дутагдалтай хүний ус, хөмсөг, сормуус ургадаггүй.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.