Уруулаа яаж булбарай зөөлөн байлгах вэ?
Уруул нь зуны цагт нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон эсвэл арчилгаа дутагдсан уруулд хичнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.
Булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй.
Өглөө бүхэн уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр.
Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай.
Ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг.
Иллэг хийх нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг.
Уруул хагараад байвал:
Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагардаг. Зарим хүн зориуд уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах нэг үндэс болдог. Хэрэв та ийм зуршилтай бол түүнээ орхих хэрэгтэй. Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний өвчлөлтэй холбоотой байдаг.
Уруул чинь омголтоод байдаг бол эмчид заавал үзүүл. Зуун настын шүүс нэг хувийн синтомициний эмульс зэрэг гашуувтар амттай зүйлсийг уруулдаа түрхэж болно.
Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ аргыг хэрэглээд үзээрэй, үр дүнгээ заавал өгнө.

Сэтгэгдэл
RSS
корикти  - баярлалаа   |2010-03-16 09:04:29
тнх а лот
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.