Сарын тэмдгийн зовиурыг хэрхэн дарах вэ?
Охид сарын тэмдэг ирэх үед ажил хөдөлмөр хийж, өдөр тутмын хэвшсэн дэглэмээ өөрчлөх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх нь зовууритай байдаг бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.


- Хоол ундандаа хэрэглэх давсны хэмжээг багасгах
- Буцалсан ус өдөрт 1-1.5 литр хүртэл уух
- Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
- Бүлээн шүршүүрт орох
- Өвдөг тохой дээр тулж хэвтэх
- Нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан багахан тойргоор эргүүлэх
- Өвчин намдаах эм уух зэрэг.

Байнгын дасгал сургуулилт: Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна. Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс болгоомжлоорой. Ус уух: Шингэнээр дутагдаж огтхон ч болохгүй. Хэрэв тэгвэл өвдөлт улам л ихсэх учраас байнга цэвэр ус уугаарай. Дур тавилт: Дур тавихад таны үтрээний булчингийн агших сунах хөдөлгөөнөөр цус дүүрч хэвлийний хавийн өвдөлтийг багасгана. Йог: Сарын тэмдгийн үеэр йог хийх нь таны өвдөлтийг намжаагаад зогсохгүй, сэтгэл санааг тайвшруулна. Гаатай цай уух: Өдөрт нэгээс хоёр гаатай цай уух юм уу гаатай чихэр идэж болно. Хүн орхоодойтой бэлдмэл, витамин, эрдэс бодис уух. Каффейнаас зайлсхий: Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно. Бяцхан зөвлөгөө: Биений юм ирсэн өдрүүдэд ойр ойрхон усанд орж, бэлгийн ариун цэврээ сахиж байгаарай. Учир нь элдэв өвчний бактери үржих орчин тэр үеэр илүү их бүрддэг юм.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/48397.html
Эдгээр аргууд үр дүнгүй, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинжүүд байнга үзэгдээд байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Түүнчлэн сарын тэмдэг олон хоногоор, ихээр ирдэг, эсвэл 16 нас хүрсэн боловч сарын тэмдэг ирээгүй бол охидын эмчтэй уулзаж зөвлөгөө аваарай.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.