Охид анх удаа охидын эмчид үзүүлэх
Бичсэн: Jargalmaa   
Охидын эмчид хэдэн настайгаас үзүүлж байх хэрэгтэй вэ?
Ямар нэгэн зовуурьгүй бол охид бэлгийн бойжилт эхэлсэн үеэс буюу 9-10 настайгаас охидын эмчид үзүүлж болно
Зовуурьгүй байсан ч эмчид үзүүлж болно. Учир нь урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид үзүүлж зөвлөгөө авч болно

Охидын эмчид үзүүлэхэд ямар нэгэн бэлтгэл хэрэгтэй юу?
Ямар нэгэн тусгай бэлтгэл шаардахгүй. Үзүүлэхийн өмнөх орой гадна бэлэг эрхтэн орчмоо угаах буюу усанд орж болно. Өглөө нь угаах хэрэггүй, учир нь ялгадас гардаг бол эмч түүнийг харах хэрэгтэй, угаачихвал харагдахгүй болох боломжтой.


Биений юмны үед эмчид үзүүлж болох уу?

Биений юмны үед эмч үзлэг хийж болно. Гэхдээ эмч ихэвчлэн биений юмны дараа дахин үзүүлэхийг зөвлөдөг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид үзүүлэх гэж байгаа бол биений юм ирээгүй үед үзүүлэх нь тохиромжтой. Олон эмгэгийн үед доошоо цус гарах, цус алдах шинж илэрч болдог тул цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Охидын болон эмэгтэйчүүдийн эмч яаж үзлэг хийдэг вэ?
Эхлээд эмч чамтай ярилцана, тухайлбал чамд ямар нэгэн зовуурь байдаг эсэх, биений юм ирсэн эсэх, ирсэн бол хэд хоног үргэлжилдэг эсэх, биений юмны мөчлөг тогтвортой болсон эсэх, биений юмны үед өвдөлт зовуурь байдаг эсэх, бэлэг эрхтнээс цагаан юм гардаг эсэх гэх мэт.
Эмч чамд үзлэгээ хэрхэн хийх талаар тайлбарлана. Охидын болон эмэгтэйчүүдийн үзлэг хийх зориулалттай тусгай орон дээр чамайг хэвтүүлж үзлэг хийнэ. Үзлэг хийлгэхдээ охид биеийн доод хэсгийн хувцсаа тайлсан байна.
Эмч үзлэг хийхдээ охидын өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, бэлэг эрхтэн чинь зөв хөгжилтэй эсэх, насандаа тохирсон хөгжилтэй эсэх, эрүүл эсвэл үрэвсэлтэй эсэх зэргийг чинь оношилж өгнө. Үзлэгийн үед хэрэв чи хүсвэл ээжийгээ хажуудаа байлгах боломжтой
Шаардлагатай тохиолдолд охидыг үтрээгээр болон үтрээнд зориулалтын толь /үтрээний толь бол үтрээнд хийж үзлэг хийхэд зориулсан багаж/ тавьж үзэж болно.

Эмч охин хальс гэмтсэнийг мэдэх үү?
Охин хальс гэмтсэнийг эмч үзээд мэднэ. Гэхдээ охин хальс олон янзын хэлбэртэй байдаг. Охидын охин хальс гэмтсэн байвал эмч энэ талаар асран хамгаалагчид хэлэх эрхтэй.
Бэлгийн хавьталд нэгэнт орсон бол охид эмчээс нуух гэж оролдох хэрэггүй. Эмчийн үзлэгийн зорилго нь охин хальс бүтэн эсэхийг шалгах бус, эрүүл эмгэгтэй эсэхийг чинь оношилж, эмчлэх, зөвлөгөө өгөх явдал юм.

Охидын ба эмэгтэйчүүдийн эмчид охид ямар хугацаанд үзүүлж байх хэрэгтэй вэ?
Урдчилан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Харин зовуурь илэрвэл цаг хугацаа алдалгүй эмчид хандаж байх хэрэгтэй


Эх сурвалж: Өсвөр нас эрүүл мэнд хуудас

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.