Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд "Өсвөр үеийн клиник" ажиллаж байна
Бичсэн: Jargalmaa   
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд /хуучнаар Эх нялхсын төвд/

"Өсвөр үеийн клиник" ажиллаж  өсвөр үеийнхэн, залууст дараах эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:


• Өсөлт хөгжилт
• Бэлгийн бойжилт
• Хоол тэжээл
• Нөхөн үржихүйн эрүүл мэнд
• Бэлгийн замаар дамжих халдварын оношлогоо, эмчилгээ
• Жирэмслэлт, үр хөндөлтийн зөвлөгөө, мэдээлэл
• Сэтгэцийн эрүүл мэнд
• Архи, тамхи, хорт бодисын хэрэглээ
• Хүчирхийлэлд өртсөн өсвөр үеийнхэнд тусламж үзүүлэх

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл

• Өсөлт хөгжилт: шилжилтийн насны өөрчлөлтүүд
• Хүмүүс хоорондын харилцаа: үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, насанд хүрэгчидтэй харилцах, бэлгийн амьдрал, шийдвэр гаргах, өөртөө итгэх итгэл…
• Аюулгүй бэлгийн харилцаа, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг сонгох, жирэмсэлсэн тохиолдолд шийдвэр гаргах, үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, өсвөр насны эцэг эх…
• Бэлгийн замаар дамжих халдварууд, урьдчилан сэргийлэх
• Жирэмслэхээс хамгаалах аргууд
• Хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх
• Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзах
• Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд (стресс, сэтгэл гутрал)

Сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ:

• Өсвөр үеийнхэн, залуучуудын сэтгэлзүйн байдлыг үнэлж, тодорхойлох, оношлох
• Сэтгэл зүйн зөвлөгөө
Өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, асран хамгаалагчид мэдээлэл, зөвлөгөө өгөх
Сэтгэл зүйн боловсрол олгох, эрүүл зан үйлд чиглүүлэх, дэмжих бүлгийн үйл ажиллагаа, сургалт зохион явуулах

Мөн нийгмийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.