Бага залуугаасаа хөхөө арчилж сурах хэрэгтэй
Төгс төгөлдөр эмэгтэй гэдэг гагцхүү туранхай эсэхээс үл хамаарах өргөн ойлголт юм.
Туранхай мөртлөө хавчийсан цээжтэй, бөгтийж явдаг, бие бялдрын хөгжил зөв боловсроогүй эмэгтэй сайхан харагдана гэж үү? Иймд охид өсвөр насныхаа бие бялдрынхаа зөв, өв тэгш хөгжилд анхаарах шаардлагатай.
Ялангуяа эмэгтэй хүний цээж, хөх ямар хэлбэртэй байх нь маш чухал учраас бүр бага залуугаас /14 наснаас/ эхлэн хөхөндөө санаа тавих хэрэгтэй. Чухам энэ наснаас охид хөхний даруулга зүүж эхэлсэн байх нь зүйтэй.
Дараахь зөвлөгөө:


Охид шүршүүрт эсвэл ваннтай усанд орсныхоо дараа цээжээ хүйтэн усаар булхдаг болж занших
Өглөө бүр цээжин биеэ хүйтэн усаар арчих. Арьсыг уян хэвээр байлгах хамгийн сайн хэрэгсэл бол хүйтэн ус, булчинг уян харимхай байлгах хэрэгсэл нь гимнастик дасгал болно.

Цээжний дасгал
1. Гараа ээлжлэн өргөх. Хөлөө нийлүүлэн номхон зогсож "нэг" гэхэд баруун гараа шулуунаар нь дээш өргөн (булчингаа сул байлга) арагш савж "хоёр" гэхэд гараа урагш савахыг хичээгээд "гурав" гэхэд гараа доош буулгана. Дасгалыг дөрвөөс зургаан удаа давтана.
2. Гараа арагш савах. Номхон зогсож гараа алгаар нь доош харуулан, тохойгоор нугалж, цээжиндээ авах ба хуруунууд эгэмний орчимд бие биедээ хүрч байна. Тохойгоо арагш хүчтэй савах ба гар чинь энэ үед хоёр тийш салах боловч мөрөө доош болгож болох "Нэг, хоёр" гэхэд мөн арагш савж "гурав" гэхэд гараа алдлан арагш сав. Дөрөв гэхэд бэлтгэх байдалдаа орно. Дасгалыг зургаан удаа давтана.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.