Жирэмснийг тодорхойлох аргууд

Жирэмсний даавар болох хорион гонадотропин нь жирэмсэн болсон эхний саруудад шээсэнд илэрдэг.

Гэрийн нөхцөлд жирэмсэн эсэхийг тодорхойлох нь:
Үүний тулд тусгай өнгө илтгэгч цаас /индикатор/ хэрэглэдэг. Энэ нь манай эмиин сангуудад зарагддаг жирэмсэн эсэхийг шалгадаг нарийн туузан цаас буюу жирэмсний тестит. Энэхүү цаасыг  2  өдөр  дараалан  өглөөний  өлөн  шээсэндээ  (аргачлалын дагуу) шинжилж үздэг. Дээрх шинжилгээ 75%-иин найдвартай.


Үтрээний үзлэг:

Хэрвээ та жирэмсэн болсноо бататгахыг хүсвэл эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэх нь зүйтэй. Таныг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиход эмч гадуур, дотуур үзлэг хийнэ. Үтрээний дотуур үзлэг нь ямар нэг өвдөлт, эмзэглэл байхгүй учир айх эмээх хэрэггүй. Эмч дотуур үзлэг хийх замаар жирэмсэн болсныг оношилж тогтоож чадна. Энэ үзлэгийг 8 долоо хоногтойгоос хойш хийхэд 100 хувийн үр дүнтэй байдаг.

Та жирэмсэн болсноо баталгаажуулахын тулд цаг алдалгүй харьяа нутаг дэвсгэрийнхээ буюу:

Улаанбаатар хот болон аймагт амьдардаг бол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдлийн ба аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн болон өрхийн эмчид,

Сум, багт амьдардаг бол: сумын их эмч, эх баригч, багийн бага эмчдээ үзүүлээрэй.

Жирэмсэн байвал эмч таныг жирэмсний хяналт -анд авах ёстой.

Монгол улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төр, засгийн анхаарал, ивээлд байдаг юм, Эрүүл мэндийн тухай хууль,   Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу жирэмслэлт, төрөлт, төрсиим, дараах холбогдох эмнэлгийн бүх тусламжийг  Та үнэ төлбөргүй хүртэнэ.

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.