Үр хөндөлт (Аборт)
Аборт олон удаа хийлгэвэл хортой юу? Үр хөндүүлвэл хортой юу?
Үр хөндөлтийг ямар ч сайн нөхцөлд, ямар ч сайн эмчээр хийлгэсэн үргүйдэх, жирэмсэлсэн үедээ зулбах, дутуу төрөх зэрэг ирээдүйд гарч болох хүндрэлүүүдээс хамгаалж чаддаггүй тул эмэгтэйн биед муу нөлөөтэй.



Нөгөөтэйгүүр үр хөндөлтийг эмч нүдээрээ харж биш гарын баримжаагаар хийдэг учраас үр хөндөх явцдаа умайг цоолох төдийгүй гэдэс дотор эрхтнийг цоолж гэмтээх , амь насаа алдах хүртэл хүндрэл гарч болох эрсдэл ихтэй ажилбар юм. Тиймээс хүсээгүй жирэмслэлтээс найдвартайгаар хамгаалах аргуудын талаар эмэгтэй хүн бүр заавал мэдэх шаардлагатай байдаг төдийгүй өөртөө тохиромжтойг нь хэрэглэж хэвших нь илүү хялбар бөгөөд ямар ч аюулгүй хамгаалалт билээ.
  • Харин нэгэнт үр хөндүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд үр хөндөлтийн улмаас үүсэх зарим хүндрэлүүдээс хамгаалахын тулд доорхи зүйлийн талаар заавал мэдэх шаардлагатай юм. Үүнд:
  • Жирэмсэн эсэхээ аль болох эрт хугацаанд найдвартай мэдэх нь чухал. Учир нь үр хөндөлтийг зөвхөн жирэмсний эхний 3 сарын доторх хугацаанд хийдэг гэдгийг бодолцох ёстой.
  • Мөн баталгаатай, найдвартай үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагыг сонгох нь таны эрүүл мэндийг хохироож болох аливаа эрсдлээс хамгаалахад тусална.
  • Үр хөндүүлэхээс өмнө эмэгтэйчүүдийн эмчид хандан үтрээний наацын шинжилгээ өгч бэлэг эрхтний ямар нэг үрэвсэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрвээ үрэвсэлтэй байвал заавал эмчлүүлсний дараа үр хөндүүлээрэй. Учир нь наана, үтрээ орчимд байсан халдвар үр хөндөх багажаар дамжин умайн хөндий рүү тархах аюултай байдаг.
  • Үр хөндүүлэхээсээ өмнө ,үр хөндсний дараа жирэмслэлтээс сэргийлэх ямар аргыг сонгож хэрэглэхээ шийдсэн байвал зүгээр. Учир нь олон эмэгтэйчүүд энэ тухай асуудлыг хойш нь тавьдгаас дахин хүсээгүй үедээ жирэмслэх эрсдэлд хүрдэг.

Аборт хийлгэснээс хойш ууц нуруугаар өвдөж, цусархаг зүйл олон хоног гарч байна яагаад ингэдэг вэ?
Үр хөндүүлсний дараа эхний өдөр умай агшснаас хэвлийгээр бага зэрэг хөндүүр байх, доошоо ариун цэврийн хэрэглэл нэвтрэхгүй бага хэмжээтэй цус гарч , хоёрдах өдрөөс цусархаг өнгөтэй бага хэмжээтэй шавхарга, гуравдах өдрөөс бараг өнгөгүй зүйл бага хэмжээтэй гараад дуусах ёстой. Харин олон хоногоор цус, цусархаг зүйл гарах, ууц нуруугаар хөшиж чилж өвдөх нь умайн хөндийд ураг, эхэсийн үлдэгдэл үлдсэн байх магадлалтай тул яаралтай эмчид хандан зохих шинжилгээнүүдийг хийлгэж онош тодруулах шаардлагатай.

Абортыг соруулж хийлгэх биенд ямар бэ?
Үр хөндөлтийг манай улсад 2 аргаар хийхийг албан ёсоор зөвшөөрдөг. Энэ умайн хөндийг багажаар хусаж цэвэрлэх ба тусгай шпирицээр соруулж авах аргууд юм. Аль аль нь үр хөндөлт гэдэг утгаараа эмэгтэй эрүүл мэндэд хортой нөлөөтэй. Гэвч шпирицээр соруулах арга нь орчин үеийн дэвшилтэт аргуудын нэг бөгөөд умайд гэмтэл бага учруулж үр хөндөлтөөс үүсэх хүндрэлийг бууруулахад нөлөөлдөгөөрөө давуу талтай юм. Сүүлийн үед төв суурин газрын томоохон эмнэлэгүүд энэ аргыг голчлон хэрэглэж байна.
Сэтгэгдэл
RSS
Зочин   |2010-04-01 03:25:09
Зочин   |2011-05-03 02:53:29





\
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.