Аа тийм ер нь сэтгэлээр унадаггүй, шаналдаггүй, ганцаарддаггүй, хэцүү юм тохиолддоггүй хүн гэж ер нь байхгүй байх. Хүний хүсэл гэж угаасаа хязгааргүй. Бас зовлон гэдэг нь үнэн гэдэг дээ. Зовох нь үнэн, зовлонгийн шалтгаан нь үнэн гээд л Буддын гүн ухаанд ч сургадаг юм. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэхээр хүн угаасаа зовлонтой, хэцүү зүйл байдаг. Түүнийгээ дарж, давж гарч, мартаж, тоохгүй орхиж, өөр юманд сатаарч байж л амьдралд сайн сайхан амьдарна. Юмны сайн талыг олж харахыг хичээгээд, муу талыг, хэцүү зүйлсийг мартаад, цаашид сайхан болно гэж бодохыг итгэхийг хичээгээд л бай. Тэгж байтал аяндаа бага багаар тэрэндээ чи өөрөө автах болно. 00-д орж сууж байгаад нүдээ аниад яг маань шиг Бүх зүйл сайхан болно гээд 21 удаа уншаад, бас албаар уруулынхаа 2 талыг өргөөд худлаа ч хамаагүй инээгээд суу. Хэцүү үед худлаа инээгээд сурчих. Аяндаа тэр инээмсгэлэл чинь тархинд чинь сайхан бодол үүсгэх бодис үүсгэх болно. Тиймээс сайн инээмсгэлж бай. Толинд харж байгаад инээмсгэлээд өөрийнхөө хамгийн хөөрхөн харагддаг инээмсгэллийг олж ав, тэгээд хүмүүс рүү инээмсгэлж бай. Аяндаа багаа багаар үл ялигаар үр дүн гарах байх. Ингээд нэг оролдоод үзээрэй. Мартаад гуних гээд байвал ийшээ орж ирээд миний зөвлөгөөг дахиад уншиж байж ч болно шүү дээ хэхэ
