Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Охидын арьс арчилгаа (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Охидын арьс арчилгаа
#1373
:)) (Зочин)

Охидын арьс арчилгаа 9 Жил цагийн өмнө  
Hi bi 14 nstai ohin. Nuuren deer tsagaan jijken batganuud garaad bhimaa. Eej hamagui nuur tsewerlegcher tsewerlej bolku ged ooro zuer bolno ged ghde batga bol yahw tgeh baih bi nuuree zuer l usaar ugagad bdg ther yrdoso tsewerlesen bolkumaa ymr negen buteegdehuun bish yaj yrdiin argaar nuuree tsewerlej baihu
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1375
Админ (Админ)
Үерхэл веб сайтын вебмастер, үндсэн удирдагч.
Удирдагч
Бичлэгүүд: 148
graphgraph
Гишүүн холбогдоогүй
Dusal.net Байрлал: Монгол улс, Улаанбаатар хот
Re:Охидын арьс арчилгаа 9 Жил цагийн өмнө Оноо: 4  
Нэг иймэрхүү аргууд байдаг юм байна:

Мөс

Энэ бол хамгийн боломжтой түгээмэл арга. Мөс нь арьс үрчлээтэхийг багасгахаар барахгүй батганы идэвхижилтийг бууруулдаг гэж Jaliman эмч хэлжээ. Мөсөө цэвэр алчуураар ороон батган дээрээ нэг минут тавих хэрэгтэй.

Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсийг шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн батгатай хэсгийг арчиж хонуулах хэрэгтэй

Сармис

Сармисны үнэр жаахан эвгүй л дээ. Гэхдээ та батганд илүү дургүй бол сармисыг хэрэглэх хэрэгтэй. Сармис нь халдвар, бактерийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Сармисыг нухаж батганы толбон дээр түрхээд 5 минутын дараа угаана. Сармисны ач холбогдлын талаарх

Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана
Сармис хомхойг ул мөргүй арилгана

Өндөгний цагаан

"Өндөгний цагаан бол урт настай гоо сайхны нууц" гэж Dr. Krant хэлжээ. Өндөгний цагаанд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангаруулж, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Өндөгний цагааныг ялган авч нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаах хэрэгтэй.

Хүнсний сод

Энэ нунтаг цагаан бол гоо сайханд маш их хэрэглэгддэг. Үрчлээний эсрэг, нүүр цэвэрлэх, батганы эсрэг гээд л... 3 халбага содыг 1 халбага устай хольж зуураад нүүрэндээ жигд түрхэн 5 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Сод нь арьсыг хуурайшуулж тослогийг багасгадаг тул хуурай арьстай хүнд тохиромжгүй байдаг.

Гадилны хальс

Гадилны хальс газар унасны дараа дээр нь гишгэсэн нэгнийг халтирч унагаах муу талтайгаас гадна сайн тал бас бий. Гадилны хальс арьсны гүний давхаргад үйлчилж батга гарах нөхцлийг бууруулдаг. Нүүрний арьсан дээрээ 5-10 минут тавьсны дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.

Түүхий төмс

Төмс нь үрэвслийн эсрэг маш сайн тул зуун зууны турш яр, шарханд хэрэглэсээр иржээ. Түүхий төмсийг нухаж нүүрэндээ түрхэж 2 минутын турш иллэг хийсний дараа угаах хэрэгтэй.

Өргөст хэмх

Та өргөст хэмхийг нүдний хаван хурдан буулгадаг гэж сонсож л байсан байх. Тэр мөн чийгшүүлэхээс гадна батганы эсрэг маш сайн тэмцдэг шидэт ногоо юм. Хүйтэн өргөст хэмхийг нимгэн хэрчээд нүүрэн дээрээ тавин хэдэн минут хэвтэх хэрэгтэй.

Жүржний хальс

Жүржний хальс нь таны арьсанд төрөл бүрийн тустай байдаг. Учир нь тэр чигээрээ С аминдэм /витамин/ агуулдаг. Жүржний хальсийг хатааж нүдэж нунтаглаад устай зуурч нүүрэн дээрээ 10 минут маск тавьж дараа нь угааж арилгана.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх