|
Хэрэв таалагдахгүй, бас бүдүүлэг муухай хүүхдүүд бол зайгаа бариад холхон байсан нь дээр байх. Заавал дасаж, дотносох гээд яах вэ. Эвийг нь олоод зохицуулаад, ойр ч биш хол ч биш байсан нь л дээр байх. Ер нь бол ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх хэрэгтэй. Бас энгийн ярих боломж байвал наад ичимхий зангаа ѳѳрчлѳх талаар хичээх хэрэгтэй. Ер нь бол царай муутай гэж хүмүүс ярьдаг ч уг нь бол царай сайн муу гэсэн зүйл байхгүй гэж боддог болсон. Мэдээж хүнд таалагддаг царай, таалагддаггүй царай гэж бол бий. Олонхид таалагдахгүй байлаа гээд царай муутай болчихгүй л дээ. Тэгэхээр хэн нэгэн хүнд хѳѳрхѳн, сайхан ч харагдана. Тиймээс зүгээр л ѳѳртѳѳ итгэлтэй байгаад, цэвэрхэн байгаад, хичээл ном, спорт ѳѳрийн сайн чаддаг зүйлээ хѳгжүүлээрэй.
|