Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Дүүтэйгээ хэрхэн харьцах вэ ? (1 үзэж байна) (1) Зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Дүүтэйгээ хэрхэн харьцах вэ ?
#647
Мироника (Гишүүн)
Шинэков
Бичлэгүүд: 7
graphgraph
Гишүүн холбогдоогүй
Дүүтэйгээ хэрхэн харьцах вэ ? 10 Жил цагийн өмнө Оноо: 1  
Надад үнэхээр тулгамдаад бгаа асуудал бна Би 2 дүүтэй. 2уулаа 10 настай. Би 2 дүүгээсээ нэлээн насны зөрүүтэй л дээ. Тэгээд жоохон эрх :/ Тэгээд 2 дүүтэйгээ нэлээн таарамжгүй харьцаатай. Байнга бүр цаг тутамд муудалцдаг. Тэр 2 хоорондоо их сайхан харилцаатай л даа Заримдаа хамт байхаас дургүй хүрч үзэн яддаг. Гэхдээ л миний төрсөн дүү нар шүү дээ. Би яавал дээр вэ? Яавал бид 3 эгч дүү шиг байх вэ? Өдөр иэх тусам хэцүү болж бна
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#648
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Дүүтэйгээ хэрхэн харьцах вэ ? 10 Жил цагийн өмнө Оноо: 6  
Ер нь хүн гэдэг шалдан энэ хорвоод ирээд шалдан нэг л өдөр буцаад явна шүү дээ. Ганцхан өөрийгөө бодох биш эргэн тойрныхоо хүмүүсийг бодож, ойлгож хайрлахыг хичээгээрэй. Ялангуяа дүү нар чинь юм чинь. Нэг их эгч нь гээд захирч заах гээд ч юм уу, ганцхан чиний хүссэнээр, зааснаар тэд байх албагүй, бүгд тус тусдаа хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Би бас хааяа дүү нартайгаа, эгчтэйгээ муудалцах үе гардаг. Гэхдээ дараа нь дандаа гэмшдэг. Одоо бол нэг их тэгж маргалдаж муудалцахаа больсон л доо. Ер нь л дүү нараа хайрлаад зүгээр л тэд нарт тайван амгалан байх үлгэр дуурайл үзүүлэх гээд үз дээ. Хамгийн гол нь ер чи эгч нь юм чинь илүү ухаантай байж байж л эвтэй байна. Уурлаж байгаа хүнтэй уурлаад харилцвал муудалцана. Ер нь уурлах гэдэг тэр бүр сайн үр дүнд хүргэдэггүй. Магадгүй хааяа бол уурлах хэрэг байдаг. Ах дүү нарын харилцаанд бол харин аль болох ийм муухай сэтгэл хөдлөлийг барьж харилцах нь зөв байх аа. Би бол чамайг тэвчээд, уурлахгүй, ухаантай байгаарай л гэж зөвлөмөөр байна. Яг юунаас болж муудалцдагийг чинь мэдэхгүй ч өөрийгөө чиний оронд тавьж төсөөлж байгаад өөрийнхөөрөө биччихлээ шүү. Амжилт!
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2014/05/20 22:54 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх