Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Надад туслаач гуйж байна (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Надад туслаач гуйж байна
#690
анна (Зочин)

Надад туслаач гуйж байна 11 Жил цагийн өмнө  
Сайн байна уу Надад яаралтай зөвөлгөө авах хэрэг гараад би одоо жирэмсэн л дээ. 7 долоо хоногтой би хүүхдээ төрүүлэхийг хүсэж байгаа ч ээж маань жирэмсэн болоод ирвэл ална гэсэн Найз банди маань төрүүлэхийг маш их хүсэж байгаа гэхдээ ойрд толгой маань их эргээд хамарнаас ойр ойрхон цус гарааад хэвлийй хэсгээр базалж өвдөөд маш их хэцүү байна. Ядаж байхад хэлээд зөвөлгөө өгчихөөр том хүн ч алга эмнэлэгт үзүүлж эхо д харуулсан ураг голдоо байх ёстой гэсэн ханандаа наалдцан байна гэсэн. Дараа нь үзүүлэхэд хэвлий өндөг шиг хэлбэртэй байх ёстой харин минийх сар шиг болчиж зүрхний цохилт нь муу байна гэсэн. Сайн эмнэлэг хаагуурр байдгын болоо асуумаар байхын бие өвдсөн ч ээждээ айгаад хэлж чадахгүй болохоор их хэцүү байнаа. Би хаанаас зөвөлгөө авах вэ сайн эмнэлэг мэддэг бол хэлээд өгөөч тэх үү
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#691
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Надад туслаач гуйж байна 11 Жил цагийн өмнө Оноо: 6  
Хамраас уг нь цус гарах ёсгүй баймаар юм даа. Ердөө 7 хоногтой гэж үү? Ах нь сайн мэдэхгүй л байна. Чи хэдэн настай вэ? Хамгийн сайн гэвэл ЭХЭМҮТ буюу хуучнаар Эх нялхаст л хандсан нь дээр байх. Өсвөр үеийн эмч гэж байдаг. Хэрэв насанд хүрээгүй бол тэр эмчид очиж үзүүлээд сайн зөвлөгөө авчих аа. Өрхийн эмчээсээ очоод охид өсвөр үеийн эмчид 13А маягт бичээд өгөөч гээд очоод маягт аваад ЭХЭМҮТ дээр амбулаториор очиж цаг аваад үзүүлээрэй. Хэрэв 16аас дээш настай бол Өсвөр үеийн биш Эх барих эмэгтэйчүүдийн эмчид нь үзүүлж зөвлөгөө аваарай.
Уг нь ээжээсээ айлгүй ямар нэг эвтэйхэн байдлаар хэлээд үзээд ойлгохгүй бол тайлбарлавал дээргүй юу? Ээжийг чинь ямар хүн болохыг мэдэхгүй байна л даа. Уг нь бол ээж аав, эсвэл ядаж дотны ах эгч нар байвал зөвлөсөн нь дээр байх. Эсвэл найз залуугийнхаа аав, ээж ч юм уу. Айгаад яваад байж болохгүй байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж та 2 сайн ярилцаж зөвлөөд, сайн бодоод шийдсэн нь дээр байх аа. Надаас өөр асуух юм гарвал асуугаарай.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх