Бэлгийн харьцаанд орох шийдвэр гаргах ба татгалзах чадвар
Гол мэдээлэл:
  1. Бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргах нь тийм ч амар асуудал биш юм. Учир нь зарим тохиолдолд биеэ барьж тэвчих, бусдын дарамт шахалтыг эсэргүүцэх, өөрийн байр суурь дээрээ зогсох нь хялбар биш байдаг.
  2. Аливаа шийдвэр нь ямар нэг үр дагавартай байна.
  3. Бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргаж сурахын тулд тодорхой мэдлэг, чадвар хэрэгтэй байдаг.
  4. Хүн өөрөө хүсээгүй бол бусдын хүсэлт, шаардлагаас (бэлгийн харилцаанд орох, хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийх г.м) татгалзах эрхтэй.
  5. Эелдгээр татгалзаж үгүй гэж хэлэх олон арга зам байдаг.
  6. Хэрвээ чи татгалзаж байгаа бол “Үгүй” гэж хэлэхээс гадна биеийн хөдөлгөөн чинь энэ байдлыг давхар илэрхийлэх ёстой.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Харилцааны хэлбэрүүд
Хүмүүсийг бусадтай харилцаж байгаа байдлаар нь гурав ангилдаг.
  1. Өөртөө итгэлтэй байх
  2. Өөртөө итгэлгүй байх (хүлцэнгүй)
  3. Бусдад түрэмгий байх
Өөртөө итгэлтэй байх:
Зарим хүн хэн нэг нь хүнээр хүсээгүй зүйлийг нь хийлгэхээр хүсэх буюу шаардахад “Үгүй” гэж хэлэн татгалзаж чаддаг. Энэ нь өөртөө итгэлтэй харилцааны хэлбэр юм. Ингэснээр бусдыг болон өөрийгөө хохироодоггүй тул өсвөр насныханыг харилцааны энэ хэлбэрт сургах хэрэгтэй юм. Өөртөө итгэлтэй хүн дараах шинжийг агуулсан байна:
[ Дэлгэрэнгүй... ]
 
Аюулгүй секс гэж юу вэ?
Бэлгийн хавьталд эрт орох нь бага насандаа жирэмслэх, бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй байдаг. Бэлгийн харьцаанд орох шийдвэр гаргах үедээ өсвөр насныхан аюулгүй сексийн талаар мэдлэгтэй болсон байх нь эрсдлээс хамгаалах ач холбогдолтой.

Аюулгүй секс гэдэгт бэлгийн хавьтлыг тэвчих асуудал ордог. Бэлгийн хавьтлыг тэвчих гэдэг нь ямар нэг байдлаар хурьцал үйлдэхээс зайлсхийх өөрөөр хэлбэл бэлгийн хавьталд оролгүйгээр бэлгийн таашаал авахыг хэлнэ. Бэлгийн хавьталгүйгээр бэлгийн ташаал авах гэдэг нь хосууд бэлгийн таашаал авах зорилгоор үнсэлцэх тэврэлдэх болон бие биеэ өдөөж, дур ханах хүртэл явагддаг үйл явцыг дүрслэн харуулахад хэрэглэдэг нэр томьёо юм.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Бэлгийн амьдралын талаар ярихад яагаад хэцүү байдаг вэ?
  1. Бэлгийн амьдрал нь зөвхөн бэлгийн харилцаатай холбоотой асуудал биш бөгөөд хүний амьралын туршид тохиолдож болох олон асуудлыг өөртөө багтаасан өргөн ойлголт юм.
  2. Бэлгийн амьдралын хүрээнд багтдаг асуудлуудтэй холбоотой ам дамжсан цуу яриа их байдаг.
  3. Энэ сэдвээр хүүхдүүд үнэн зөв мэдээлэл авах боломж хомс байдаг.
  4. Томчууд энэ сэдвээр ярилцахаас ихэнхидээ татгалздаг.
  5. Хувь хүний нууцтай холбоотой асуудлууд хөндөгддөг учраас ихэнхи хүн энэ тухайгаа бусдад ярихаас эмзэглэдэг.
  6. Томчууд ёс заншлаас хамаарч хүний нөхөн үржихүйтэй холбоотой үнэн мэдээллийг хүүхдээс нуун дарагдуулдагаас тэд энэ бол илэн далангүй ярих сэдэв биш гэсэн ойлголттой болдог.
  7. Бэлгийн амьдралын тухай асуудлуудаар бодитой зөв мэдээллийг хүүхдэд багаас нь тэдний нас биений онцлогт тохирсон аргаар өгөх нь тохиромжтой.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Шилжилтийн нас гэж юу вэ?
Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсрын үе юм. Бие махбодийн өсөлт хөгжил хүн бүрт харилцан адилгүй, ялгаатай явагддаг учраас “Би эрүүл болов уу? Минийх яагаад бусдынхаас өөр байна? гэсэн асуулт ихэнх өсвөр үеийнхний мэдэхийг хүсдэг, тэдний сэтгэлийг зовоодог зүйлийн нэг байдаг.
Шилжилтийн насанд гарах өөрчлөлтүүд нь тархины эд эсийн хөгжил гүйцэж, тархины тодорхой хэсгүүдээс ялгарах бодисын /даавар/ нөлөөгөөр эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжин, тэндээс ялгарах бэлгийн дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой гардаг.

[ Дэлгэрэнгүй... ]
 
<< Эхлэл < өмнөх 11 12 13 14 15 Дараах > Төгсгөл >>

Yр дүн 73 - 78 - 85

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.