Үл ойлголцолыг яаж давах вэ?
      Хайртай бол хартай гэдэгт бүү итгэ!
Гэхдээ хардалт бол хүнд байдаг л нэг эрүүл, хэвийн сэтгэлийн хэлбэр. Харин хардалт нь өөртөө итгэлгүй байдал, доогуур үнэлэмжин дээр суурилагдсан бол энэ нь асуудал болж хувирдаг. Тэгвэл та бүсгүй, залуутайгаа ярьж, хардаад байгаагийн учир шалтгааныг олж тодруул. Өөр эмэгтэйн /эрэгтэйн / нэрийг дурьдах нь түүнтэй хамаатай бус гэдгийг ойлгуул. Хардалтыг итгэлцэл болгож хувирга.
Хайртай бүсгүйгээ/ залуугаа / найз нөхөдтэйгээ танилцуул!
Энэ асуудлыг хойшлуулах тусам бүсгүй, залуу тань үл итгэлцэл төрнө. Тиймээс шалтаг хэлэлгүй залуу, бүсгүйгээ найз нөхөд, ойр дотныхонтойгоо танилцуул.
Хэлсэн амандаа хүрч бай!
Хэрэв та залуу, бүсгүйдээ утасдана гэсэн л бол үүнийгээ биелүүл. Бүү таг чиг болчих. Түүнд бухимдах шалтаг бүү өг. Үл ойлголцол, зөрчил маргаан нь гол төлөв жижиг зүйлээс эхэлдэг юм шүү.
Найрсаг, эелдэг үг хэл
Эелдэг, магтаж сайшаасан, найрсаг үгсийг хэлэхээ мартуузай. Гэхдээ комплимент буюу найрсаг үгийг шууд бусаар хэлэх нь үр дүнтэй. Жишээ нь найз нөхөд маань чиний биеийн галбирыг их бахадсан шүү гэж бүсгүйдээ хэлбэл үнэхээр байгаа ононо. Үсчинд орсныг нь мэдээгүй ч хайртынхаа үсний өнгийг магт. Харин илт таргалаад байвал \"чи минь гоолиг харагдаж байна шүү\" гэж хэлвэл тохуурхал, доромжлол болохыг санаарай.
 
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.